04 сарын 25, Пүрэв

"Доромжлох заалт сэтгүүлч, комедиануудад хамаагүй гэсэн зүйл байхгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилнэ"

Хууль, шүүх
1 жилийн өмнө
"Доромжлох заалт сэтгүүлч, комедиануудад хамаагүй гэсэн зүйл байхгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилнэ"

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд, “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалтыг оруулаад буй.

Энэ асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Тус заалт нийгэмд маш их шүүмжлэл дагуулаад буй бөгөөд Эрүүгийн хуульд доромжлох заалт шинээр орж ирснээр нийгмээрээ эрүүгийн гэмт хэрэгтэн болох нөхцөл байдал үүсэж магадгүй хэмээн хуульч, судлаач, улс төрчид мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар өчигдөр /2022.05.23/ хэлэлцүүлэг өрнүүллээ. Гүтгэх, доромжлох зүйл заалтыг Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж оруулснаар нийгэмд ямар эрсдэл, аюул заналхийлж байгаа талаар дараах хүмүүс байр сууриа илэрхийллээ.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Гүтгэх, доромжлох гэсэн үйлдэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж байдлаар бичигдсэн түүх Монгол Улсад социализмын үеийн Эрүүгийн хуулиас эхлэлтэй. Тухайн үед Эрүүгийн хууль тогтоомжийг зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголд зориулан бичиж байсан. Тэр үед жирийн иргэдийн эрх чөлөөний ойлголт маш сул байсан. Тухайн үед аль нэг удирдагчийн нэр төрийг хамгаалах, нам засгийн бодлого хүч сулрахаас болгоомжлох, Орос мэргэжилтнүүдийн нэр төрийг хүчтэй хоолойтой байлгах, Зөвлөлтийн бодлогыг бэхжүүлэхийн тулд энэ төрлийн гэмт хэргийг маш ихээр ашигладаг байсан. 

Доромжлох, гүтгэх гэмт хэргийн үр шимийг хүртэгчид нэг талдаа эрх мэдэлтнүүд нөгөө талдаа шинээр бий болж буй хөрөнгө чинээтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг. Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байгаа учир Эрүүгийн хуулиас энэ гэмт хэргийг авч хаях нь зөв гэж судлаачид үзсэн. Үүнтэй холбогдуулан 2015 онд Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авч хаясан. Гэвч тун удалгүй худал мэдээлэл тараах гэмт хэргийн нэрээр гүтгэх заалт орж ирсэн. Одоо доромжлох заалт буцаж орж ирж байна.

Доромжлох заалт Эрүүгийн хуульд орж ирснээр ирээдүйд юу болох вэ гэвэл гэмт хэрэгтэй тэмцдэг төрийн бүх чадал ямар нэгэн байдлаар сэтгүүлчдийн хувийн орон зай руу, хэвлэл мэдээллийн редакц руу, комедиан хийж байгаа залуучуудын арын өрөө рүү, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн гар утас руу орж ирнэ. 2024 оны УИХ-ын сонгуулиар маш олон штаб дотор чагнах төхөөрөмж илрэх байх. Гэхдээ хууль зүйн хувьд хариуцлага хүлээхгүй. Зөвтгөл нь Эрүүгийн хуульд бичигдсэн шинэ төрлийн доромжлох, гүтгэх гэмт хэрэг илэрч магадгүй учир. Олон улсад ийм субъектив маргааныг Эрүүгийн хуулиар биш Иргэний маргаанаар шийдвэрлэдэг. Гэтэл манайх шиг цагдаагийн байгууллага нь шинэчлэгдээгүй, хуульд захирагдахаас илүүтэй тухайн байгууллагын дарга, улс төрийн хүчинд үйлчлэхэд бэлэн байдаг, хуулиас илүү өөр арга барилаар асуудлыг шийддэг улс орнуудад ардчилсан бус засаглал бий болох аюултай.

"ДОРОМЖЛОХ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ ХЭМЖИХ БОЛДОГГҮЙ УЧИР ХЭРЭГЛЭХЭД МАШ ТӨВӨГТЭЙ ЗААЛТ"

УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат: Эрүүгийн хуульд яагаад доромжлох гэдэг заалтыг оруулж болохгүй талаар ганц жишээ хэлэхэд өнгөрсөн туршлагуудаас харахад "доромжлох" гэдэг зүйлийг хэмжиж болдоггүй. Тийм ч учраас өмнөх хууль зүйн туршлагад аргаа барахдаа хэл зүйн шинжээч томилоод хүний үзэл бодлоо илэрхийлсэн үг нөгөө хүнийг доромжилсон байна уу гэдэгт дүгнэлт гаргуулж үзсэн. Тэгээд ч бүтэлтэй зүйл болоогүй. Уурлаж бухимдсан, буруу шийдвэр, үйл ажиллагааны төлөө үзэл бодлоо илэрхийлсэн хүн доромжлох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь тухайн хэргийг шийдэх гэж байгаа мөрдөгч, прокурор, шүүгчийн үзэмжээс хамаарна. Илт худал мэдээлэл нь бодит үнэн байдлаас зөрсөн мэдээллийг хэлдэг бол доромжлох гэмт хэрэг субъектив үнэлэмжээс хамаардаг болохоор хууль зүйн агуулгаараа хэрэглэхэд маш төвөгтэй зүйл заалт. Эрүүгийн хуульд бүх зүйлийг хэмжиж болдог. Тухайлбал хүний биед хүнд гэмтэл учруулсан бол гэх зэргээр. Харин доромжлох заалт үйлдэл биш үг. Үгийг хэмжиж болохгүй. Энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирвэл өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрх мэдэлтэй албан тушаалтнууд тухайн иргэнийг шүүхэд өгөхөд үзэмжээр хэргээ шийдүүлэх эрсдэл үүсэж байна.

"ХУУЛИАР ДАЛАЙЛГАЖ АРД ТҮМНИЙ АМЫГ ТАГЛАДАГ БИШ ТЭДНИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД АНХААРМААР БАЙНА"

NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг: Энэ жил бид хэвлэлийн эрх чөлөөгөөр 22 байр ухарлаа. Сэтгүүлчээр ажиллахад хэцүү цаг үе иржээ. Бид урагшлах биш арагшаа ухарч байна. Сэтгүүлч нарт хэвлэлийн эрх чөлөөний хууль гэж байх. Зөвхөн хардах эрх гэдэг зүйл ажлаа хийх бамбай нь болдог. Сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх бага багаар хумигдсаар ирсэн. Доромжлох зүйл заалтыг оруулбал сэтгүүлч нар төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тушаад эхэлнэ гэсэн үг. Улмаар нөхцөл байдал хэний талд ашигтай вэ гэдэг үзэмжээр хэрэг шийдэгдэх нөхцөл байдал үүсэж магадгүй гэж харагдаж байна. Үүний улмаас маш олон хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болж цагдаагийн байгууллагад шалгагдана. Наад зах нь цагдаа дээр хоногт хэдэн хэрэг бүртгэгдэж, шалгагддаг билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ заалт сэтгүүлч болон комедиануудад үйлчлэхгүй гэсэн зүйлийг ярьсан. Хэнийг сэтгүүлч, комедиан гэж нотлох вэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнөөс гадна Үндсэн хуульд заасан иргэн бүрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах заалт байна. Хуулиар далайлгаж ард түмний амыг тагладаг биш ард иргэдийг соён гэгээрүүлэх тал дээр анхаарч, хүн хүндээ хайртай нийгмийг бүтээхэд анхаармаар байна.

"ДОРОМЖЛОХ ЗААЛТ БАТЛАГДВАЛ ТЭМЦЭНЭ"

Комедиан Д.Амартүвшин: Худал мэдээлэл тараахыг хүртэл хуульчлах нь зөв үү. Худал мэдээлэл гэдэг бол хүний дархлаа. Хүн ханиад хүрч байж дархлаатай болдогтой адил. Ямар ч байдлаар хүнийг үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах заалт оруулж ирж байгаа нь буруу. Доромжлол гэдгийг тухайн хүн яаж хүлээн авч байгаагаас хамаарна. Субъектив байдлаар тайлбарлах зүйлийг Эрүүгийн хуульд тусгах нь буруу гэж бодож байна. Гэхдээ би хувьдаа энэ хуулийн заалтыг батлагдахгүй гэж бодож байна. Нийгмийн анхаарлыг сарниулах үйл ажиллагаа байж магадгүй. Хэрвээ батлагдвал эцсээ хүртэл тэмцэнэ.

Эргэн сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлч, комедиануудад доромжлох заалт үйлчлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Тодруулбал тэрбээр “Доромжлох гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш" гэсэн билээ.

Тэгвэл энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат "Хуулийн төсөлд сэтгүүлч болон комедиан нарт энэ заалт үйлчлэхгүй гэдэг Х.Нямбаатар сайдын үг болохоос хуулийн төсөл дээр тийм тайлбар ороогүй. Хэрвээ энэ хууль батлагдвал хүн бүрд адилхан үйлчилнэ. Хэрэв Эрүүгийн хуулийн тус заалт сэтгүүлч, комедиануудад үйлчлэхгүй гэвэл энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа маргаан хүссэн хүсээгүй гарна" гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ