04 сарын 25, Пүрэв

​Амиа хорлох гэж байсан хүүтэй ярилцаж, байшингийн дээврээс аюулгүй буулгажээ

Бусад
1 жилийн өмнө
​Амиа хорлох гэж байсан хүүтэй ярилцаж, байшингийн дээврээс аюулгүй буулгажээ

Сонгинохайрхан дүүрэгт “15 настай хүүхэд амиа хорлох гэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр оройн 19:23 цагт иржээ. Уг дуудлагын дагуу СХД-ийн цагдаагийн зургадугаар хэлтсийн Ачит-115 чиглэлийн алба хаагчид хэргийн газарт очиж тухайн хүүхэдтэй ярилцаж амь насыг нь эрстэхээс аварч, байшингийн дээвэр дээрээс аюулгүй буулгасан байна.

Цагдаагийн алба хаагчид хэргийн талаар тодруулахаар дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс уг асуудлын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд хүүхдийг Хүүхэд хамгааллын байгууллагад хүргэж, мэргэжлийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай хамтран ажиллаж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Зөвлөмж: Эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэдэнтэй байнга ярилцах замаар тулгарч буй асуудал, бэрхээлийг нь хамтдаа шийдвэрлэж, сэтгэл зүйд нь анхаарахыг зөвлөж байна. Учир нь, шилжилтийн насанд сэтгэл зүйн байдал маш тогтворгүй байдаг тул аль болох ярилцаж, хамтдаа асуудлыг шийдвэрлэхийг сэтгэлзүйчид зөвлөдөг. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ