Өнгөрсөн сарын сүүлээр Төрийн хэмнэлтийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж зарим газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн.
Тэгвэл энэхүү хууль хэрэгжиж байгаа эсэх нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл уг хуулийн гадуур УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн найз, нөхөд, аялдан дагагчдаа даргын албан тушаалд томилуулж, ажлаасаа халагдсан андыгаа хүртэл дүүргийн Засаг даргад зүтгүүлсэн ч бүтэлгүйтжээ.
Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гэгдэх Баянгол дүүрэг өдгөө хөл толгойгоо алдаж одоог хүртэл Засаг даргагүй байна. Тэгвэл халаагаа өгч буй Засаг дарга Ө.Сумъяабаатарын оронд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн анд найз Нийслэлийн Засаг даргын орлогч асан Д.Ихбаярыгаа зүтгүүлсэн ч энэ удаад азгүйтэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Учрал ХОТЫН дарга Д.Сумъяабазарт Д.Ихбаярыг томилооч гэх саналыг хэлжээ, Гэвч хотын дарга түүнд болон Д.Ихбаярт "Орлогч даргын чинь хэл ам одоо хүртэл тасраагүй байхад яаж дүүргийн Засаг дарга болох вэ. Ямар ч боломжгүй гэх хариуг өгч Н.Учрал гишүүний амыг таглажээ. Мэдээж үүнийг Н.Учрал болон хотын даргын ойрын хүрээнийхэн мэдэж байсан ч улстөрийн хүрээнийхэнд аль хэдийн тарж жиг жуг хийгээд эхэлжээ.
H.Учрал УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхэлж төрийн албаны томилгоонд гар бие оролцож өөрт хамааралтай болгоноо дарга болгож төрийн албанд анд нөхдийнхөө хэлхээг үүсгэсэн нэгэн.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.