03 сарын 29, Баасан

Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлжээ

Хууль, шүүх
1 жилийн өмнө
Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлжээ

Бусдын тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлж, дайчлан баривчилжээ.

Энэ талаар СХД-ийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах хэлтсийн тасгийн мөрдөгч М.Жанчив “Зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайд алдагдсан талаарх дуудлага мэдээлэл манай хэлтэст бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд урьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-31 насны есөн этгээд үйлдсэн болохыг гурван цагийн дотор илрүүлэн, олж тогтоон дайчлан баривчилсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Хохирогч “Гэмт этгээдүүд биднийг сарын өмнөөс дагасан байна.

Бидэнтэй адил үнэт эдлэл худалдан борлуулдаг хүмүүст хэлэхэд, ийм этгээдүүд олон хоногийн өмнөөс хаана юуг тавьж, хэнтэй уулзаж байгааг маань хүртэл судалж, бүлгээрээ дагаад явж байдаг юм байна. Тиймээс маш болгоомжтой, сэрэмжтэй байгаарай гэж хэлье” хэмээлээ.

Иймд иргэд их хэмжээний бэлэн мөнгө, үнэ бүхий эд зүйлсийн талаарх мэдээллээ бусдад өгөхгүй байх, хадгалах, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ