04 сарын 25, Пүрэв

Замын-Үүд боомтод импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширчээ

Зам тээвэр
1 жилийн өмнө
Замын-Үүд боомтод импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширчээ

Эрээн-Замын-Үүд боомтоор төмөр замаар тээвэрлэн импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширчээ. 2022 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар Улаанбаатар, Толгойт, Амгалангийн гаалийн хяналтын терминалууд дээр ачаатай болон хоосон бүгд 3124 чингэлэг хуримтлагдаад байна.

Үүнээс гадна УБТЗ-ын өртөөд болон зам зуурт нийт 1250 ширхэг 40 тонны импортын ачаатай чингэлэг талбайд буухаар хүлээгдэн зогссон. Энэ нь төмөр замын өртөөдийн галт тэрэг хүлээн авах, явуулах замуудыг эзлэн зогсож тээврийн ажилд хүндрэл учруулж байгаа юм.

Тиймээс Улаанбаатар, Толгойт, Амгалангийн чингэлгийн терминалуудын ачааллыг багасгах, ачаа хүлээн авагчдад чингэлэг олголтыг шуурхай болгох, тээврийн зардлыг багасгах, төмөр замын өртөөдийн ачааллыг бууруулах зорилгоор импортоор орж ирсэн чингэлэгтэй автомашиныг УБТЗ-ын харьяа Замын-Үүдийн терминалууд болон Сайншанд өртөөн дэх “Зүүн говь ложистик” ХХК-ийн терминал дээр олгох ажлыг зохион байгуулахаар болжээ.

Замын-Үүдэд олголт хийх ажлыг зохион байгуулснаар өдөрт 190 автомашинтай чингэлгийн олголтыг гурван талбайд зэрэг хийх боломж бүрдэх аж. 

2022 оны зургаадугаар сарын 21-ний байдлаар Замын-Үүд өртөөнд 962 автомашинтай чингэлэг байгаа бөгөөд эдгээр чингэлгийг 5-7 хоногт олгож дуусахаар төлөвлөж байна.

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ