04 сарын 25, Пүрэв

Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье

Бусад
1 жилийн өмнө
Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэрэг амиа алдсан хэргийн талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө. 

Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис: "Дотоодын цэрэгт алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Энэ сарын 15-ны өдөр тангараг өргөх ёслолын үеэр ар гэрийнхэн нь тухайн байлдагчийг эргэсэн. Үүний дараа энэ харамсалтай хэрэг гарсан. Байлдагчийн гэр бүлийнхэн зургаадугаар сарын 17-ны өдөр надтай уулзсан. Бид бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа. Мөн мөрдөн байцаах ажиллагаа тэр даруй эхэлсэн" гэв. 

ЦЕГ-ын газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар: "Харамсалтай хэрэг гарсны дараа дотоод хяналт, аюулгүй байдлын газрын алба хаагчид арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Албан шалгалт одоо ч дуусаагүй байна. Тухайн байлдагч цэрэг татлагаар ирснээсээ хойш дүрэм журмын дагуу албан харилцаанд орсон эсэхийг болон дарамт, шахалтад орсон үгүйг шалгаж байна. Цэргийн байранд байгаа камерийн бичлэгүүдийн нарийвчилж шалгаж байна" гэлээ.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго: "Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Тангараг өргөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан оройноос эхлээд тухайн цэргийн биеийн байдалд өөрчлөлт орсон. Тиймээс ангийн эрүүл мэндийн төвд үзүүлж, тусламж, үйлчилгээ авсан. Зургаадугаар сарын 16-ны өдөр мөн дахин эмнэлэгт үзүүлсэн. Улмаар зургаадугаар сарын 16-ны орой артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон учир түргэн тусламж дуудаж, төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгт хүргүүлсэн. Гэмч эмчлэгдэх явцдаа нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах ёслолыг өнөөдөр 05:45 цагт зохион байгууллаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ