07 сарын 07, Пүрэв

​Д.Батсүх: Наадмын билетийг дамлахаас сэргийлж, холбогдох материалыг шаардана

Бусад
14 өдрийн өмнө
​Д.Батсүх: Наадмын билетийг дамлахаас сэргийлж, холбогдох материалыг шаардана

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар  ярилцлаа.

-Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ?

-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Хүсэлтийг цахимаар буюу [email protected] е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Зургадугаар сарын 29-н хүртэл урьдчилсан захиалгыг авна. Манай байгууллагад өмнө нь жилд 10-12 мянган билет худалдан авах хүсэлт ирж байсан. Энэ бол борлуулах боломжтой билетээс даруй тав дахин их тоо юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай учраас хүсэлт гаргасан хүн бүрд билет олгох боломж байдаггүй. Бид Аялал жуулчлалын холбоотой хамтарсан Ажлын хэсэг гаргаж, компаниудын хүсэлтийг харгалзан үзэж, үйл ажиллагаатай нь уялдуулж, билетийг хуваарилдаг. Ажлын хэсэг хүртээмжтэй, хүсэлт ирүүлсэн хүн бүрд аль болох билет олгохыг хичээдэг. Хүсэлт ирүүлсэн хувь хүн, компани гаднын жуулчин авчирч байна уу гэдгийг хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Тиймээс хүсэлтийн хамт албан бичиг, онгоцны билетийн хугацаа, захиалга, зочид буудлын талаарх мэдээллийг авч байгаа. Энэ нь хүсэлт бодит эсэхийг шалгах, гаднын жуулчдад билетийг хүртээмжтэй байдлаар хуваарилах зорилготой.

Ер нь компаниуд болон хувь хүмүүстэй холбогдон ирж байгаа жуулчдад билет олгодог. Учир нь билетийн тоо цөөн, үзэх сонирхолтой хүний тоо их. Үүнтэй холбоотойгоор урьдчилж захиалга өгч, баталгаажуулсан жуулчдад л билетийг олгохоос өөр аргагүй. Энэ бол зөвхөн энэ жил хийж байгаа ажил биш. Сүүлийн 7-8 жил энэ аргачлалаар хуваарилалтаа хийж ирсэн.

-Тэгэхээр жуулчин бус, тухайн жуулчныг урьж авчирч байгаа иргэн, компани танайх руу албан бичиг явуулах нь байна, тийм үү?

-Тийм ээ, урьж байгаа иргэн, байгууллага л хүсэлт ирүүлнэ гэсэн үг. Энэ нь билетийн тоог гаргах, захиалгыг баталгаажуулахад баримт болох юм.

-Билетийн үнэ хэд гэж байгаа вэ?

-Наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.

-Билет авах хүсэлт тав дахин олон ирдэг гэлээ. Тэгэхээр жуулчдад ямар шалгуураар билетийг олгох вэ?

-Хүсэлтийг харгалзан үзэж, бүгдэд хүртээмжтэй байх үүднээс хувьчилж олгодог. Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хүсэлт ирээд байна вэ?

-Дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт ирсэн. Зургадугаар сарын 29-н хүртэл хүсэлтийг авна. Үүнээс хойш Ажлын хэсэг хуваарилалт хийнэ.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус наадмыг ямар онцлогтой зохион байгуулах вэ?

-“Дээлтэй Монгол” наадам бол үндэсний соёлоороо бахархах бахархлын өдөр. Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 9-нийг Үндэсний хувцасны өдөр болгон зарласантай холбоотойгоор тус өдөр “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөн болохоор байгаа. Өмнө нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар дангаараа зохион байгуулдаг байсан бол энэ жил Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр илүү өргөн дэлгэр зохион байгуулна. Мөн орон нутгаас хүмүүс оролцохоор эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь долдугаар сарын 10-нд зохион байгуулдаг байсан нь Төрийн хүндэтгэлийн тоглолттой давхацдаг учраас уран бүтээлчдийн оролцоо бага байсан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 9-н болгосноор өргөн хүрээнд болохоор байгаа. Есөн дүүргийн иргэдийн парад алхана. Түүнчлэн шилдэг дүүрэг, сайхан хувцастай хос, шилдэг дизайнер гэх мэт олон номинациар шилдгийг шалгаруулна.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ жил жуулчид төдийгүй Улаанбаатар хотынхоо иргэдэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Наймдугаар сарын 6, 7-нд “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг зохион байгуулна. Энэ нь Үндэсний их баяр наадмын дараа орох аялал жуулчлалын томоохон арга хэмжээ. Үүний дараа “UB food” олон улсын хоолны фестивалийг зохион байгуулна. Мөн олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Япон, Солонгосоос алхагч жуулчид ирж, гурван улсын хамтарсан фестивалийг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Солонгос Улсын соёлын наадам, “Хийморь” олон улсын морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн, Шонхрын баяр, “Уухай” шагайн харвааны наадам гэх мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь жуулчдыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэж харах зүйлийг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, өв соёл тээсэн иргэд, тамирчдаа дэмжих зорилготой.

-Одоогийн байдлаар хэчнээн жуулчин Улаанбаатар хотод ирээд байна вэ. Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард хил нээснийг зарласнаас хойш улсын хэмжээнд тавдугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон,  Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа. Мөн манай салбарынхан Япон, БНСУ-д сурталчилгааны ажлууд, компаниуд хоорондын гэрээ, хэлцлүүдийг өндөр түвшинд хийсэн нь үр өгөөжөө өгнө. Түүнчлэн Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Цаашид гадаад сурталчилгаа, маркетингаар жуулчдыг татах, Монголын аялал жуулчлалыг хүмүүст хүргэх талаар багагүй ажлуудыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:1756

Видео

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ