04 сарын 25, Пүрэв

"Би охиныг мөргөчхөөд загнаагүй. Эмнэлгээс "зүгээр байна" гэсэн хариу гарсан ч охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн"

Хууль, шүүх
1 жилийн өмнө
"Би охиныг мөргөчхөөд загнаагүй. Эмнэлгээс "зүгээр байна" гэсэн хариу гарсан ч охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн"

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 17 дугаар гудамжид "Приус-20" маркийн автомашины жолооч есөн настай охиныг мөргөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд түгж, иргэд сэтгэгдэлээ илэрхийлж буй.

Энэ талаар хохирогч охины ээж өөрийн цахим хуудастаа “Охиныг минь хичээлийн завсарлагаанаар хүнсний дэлгүүр орох гэж явахад нь "Приус-20" маркийн автомашины жолооч мөргөж, элгийг нь бяцалсан байсан. Гэтэл жолооч эмэгтэй охиныг минь эмнэлэгт хүргэж өгөх нь битгий хэл “Замаа харж яваач” гэж загнасан байна лээ. Тиймээс охин минь айсандаа “Зүгээр, зүгээр” гэж хэлсэн байна. Хэрэг нь хаагдсан хэн ч хариуцлага хүлээхгүй байна” гэсэн утга бүхий текст, ослын камерын бичлэг, охины эмнэлэгийн орон дээр хэвтэж буй зураг оруулсан.

ВИДЕО:

Тэгвэл тухайн өдөр юу болсон талаар охиныг автомашинаар мөргөсөн жолооч М-ээс ergelt.mn сайт тодруулсан байна.

Тэрбээр ярилцлага өгөхдөө, Би тэр охиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үедээ сандраад түргэн дуудаагүй нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би тэр охиныг дайрчихаад сандарч автомашинаасаа буугаад “Зүгээр үү. Аав, ээж, багш нарынхаа дугаарыг өгчих. Хоёулаа эмнэлэг явъя” гэсэн. Гэтэл охин “Би зүгээрээ” гээд хэн нэгний дугаарыг өгөхөөс татгалзсан.

Олон удаа асуусны эцэст “Зүгээр. Та санаа зовох хэрэггүй” гээд байхаар нь яваад өгсөн юм. Би хүүхэд дайрчихаад юу гэж загнах билээ дээ.

Намайг ослын газраас зугтсан гэж үзэж байгаа. Тэр охины үгэнд орж явсан нь миний буруу байсан. "Мэдсэн бол охиныг автомашиндаа хүчээр суулгаад эмнэлэгт хүргэх байж дээ гэж бодож байна.

Осол болдог өдөр ээж нь түргэн дуудаж охиноо ГССҮТ-д хүргэж, үзүүлсэн байна лээ.

Эмнэлгээс "Зүгээр байна" гээд гэрт нь буцаасан байсан. Тэгээд ээж нь надтай хамт тэр өдөр Тээврийн цагдаагийн газар өнжсөн. Тэгээд охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн.

Би 10 сая төгрөг өгөх боломжгүй гэдгээ хэлтэл долоон сая төгрөг нэхэж, намайг янз бүрээр айлгаж, сүрдүүлсэн. Би хүүхдийн эмчилгээний зардал гэж 500 мянга гаруй төгрөг өгсөн. Охин нь Гэмтлийн эмнэлэгт долоо хоног хэвтсэн юм билээ. Шүүх эмнэлэгт шинжилгээ өгтөл "Зүгээр" гэсэн онош гарсан. Ээж нь "Шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байна. Дахин шинжилгээ өгнө” гэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Охин одоо гэртээ байгаа.

Би цагдаад охины ээжийг мөнгө нэхсэн тухай нь хэлсэн. Гэтэл цагдаа "Энэ хэргээр мөнгө наймаалцаж болохгүй. Хуулийн дагуу асуудлыг чинь шийднэ. Хүүхдээ эмнэлэгт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмчилгээнийх нь төлбөрийг даах ёстой" гэсэн.

Тэгээд намайг мөнгө өгөхөө больсноос хойш охины ээж олон нийтийн сүлжээнд ослын бичлэг оруулж, ажилдаа явж чадахгүй байгаа учир цалингын нөхөн олговор өгөхийг шаардаж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Ergelt.mn

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл2

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Шунал
[172.68.253.20]
1 жилийн өмнө
Аймар авгайнууд олон болсоон бузар брлж өгвөл саачих санаатай өмхий санаатайн бүдүүн нарийн ав- Гай нууд
Хариулах
Зочин
[162.158.179.101]
1 жилийн өмнө
Яаг таарсан таар шуудай шук авгай нар бичиж ккк
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ