04 сарын 24, Лхагва

Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг малтаж, хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Хууль, шүүх
1 жилийн өмнө
Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах ховор олдворуудыг малтаж, хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг шинээр байгуулагдаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 

Тус тасгийнхан Монгол Улсын иргэн Э, Б нарын бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан

  • 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах,
  • 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж,
  • 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлжээ.

Шалгалтын явцад мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авсан байна.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар, Монгол Улсын иргэн Э нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл нэг, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан.

Монгол Улсын иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.

Дээрх хэрэгт холбоотой иргэн Э-г Улаанбаатар хотоос, Б гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ