04 сарын 19, Баасан

Хэвлэл мэдээллийн салбарт 66 жил ажилласан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ Хөдөлмөрийн баатар боллоо

Бусад
1 жилийн өмнө
Хэвлэл мэдээллийн салбарт 66 жил ажилласан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ Хөдөлмөрийн баатар боллоо

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа тууштай байж, амжилт гаргасан хүндэт эрхмүүд төрийн дээд цол, одон медалиа өчигдөр гардан авлаа.
Хэвлэл мэдээллийн салбарт 66 жил ажилласан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ сэтгүүл зүйн салбараас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар боллоо. Тэрбээр эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэхэд олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан билээ. Тухайлбал, МУИС, Их Монгол дээд сургуульд сэтгүүлзүйн багшаар ажиллаж байв. Тэрбээр “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр 1979 онд томилогдон сэтгүүл зүйн салбарын гараагаа эхлүүлж байлаа.

Түүний тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Цэрэннадмид “Хааяа шуурхай ч юм уу хурал болоход ярьж байгаагаас нь их зарчимч бас хүнд их санаа чиглэл өгдөг нь анзаарагддаг байв. Түүнээс хойш Х.Цэвлээ гуайн бичиж нийтлүүлсэн бүхнийг алгасалгүй уншихыг хичээх болсон. Уншихуйд амьдралын өчүүхэн жижиг сэжүүрээс жинхэнэ үнэнийг олж тэндээсээ ургуулан бодсон цэцэн цэлмэг, уран гаргалгаа хийдэг нь бүтээл бүрээс нь ажиглагддаг л даа. Мөн үлгэр болохуйц дүрслэл, адилтгал зүйрлэл хийгээд ончтой нь аргагүй хэр таарсан егөөдөл олон байдаг юм” хэмээн “Сэтгүүл зүйн их мастер Хорлоогийн Цэвлээ” хөрөг нийтлэлдээ бичсэн байдаг.
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, Радио, телевизийн улсын хорооны дарга асан  Х.Цэвлээ гуай үгийн урлагийг гайхуулсан бүтээл бүхий олон ном хэвлүүлснээс “Ээж бидэн хоёр” номыг нь энэ жил таван хэлээр хэвлүүлэн гаргасан билээ.

“Арчуг хаан” гавьяат боллоо

Найруулга, дэглэлтээрээ олныг бишрүүлж, хамгийн их ашиг орлого олсон жүжгээр тодроод байгаа “Тамгагүй төр”-ийн Арчуг хааны дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. Тэрбээр  соёл урлагийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа театрын 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг амжилттай бүтээжээ. Мөн 20 гаруй уран сайхны киног найруулан олон улсын кино дэлгэцийн наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг удаа дараа хүртэж, эх орныхоо соёл урлагийг олон улсад сурталчлахад оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Шагнал авсныхаа дараа тэрбээр “Үндэсний их баяр наадмыг буйг угтан гавьяат хэмээх нэр хүндтэй алдрыг энгэртээ гялалзуулж  байгаадаа баяртай байна. Уран бүтээлчид гавьяа шагнал гэхээсээ илүү хийж байгаа зүйлдээ шунан дурлах нь бидний үндсэн ажил юм. Тиймээс одоо олон ангит кинон дээр ажиллаж байна. Энэ бүтээлээ олон улсын тавцанд гаргахаар төлөвлөсөн. Монголынхоо үүх түүхийг түгээн дэлгэрүүлэхэд урлагаараа дамжуулан зүтгэх нь зөв гэдгийг ухааран өөрийн оюун бодол, сурсан мэдсэн бүх зүйлээ зориулан дэлхийд эх орноо сурталчилахаар хичээж ажиллаж байна” гэв.Мөн УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир, Уртын дуучин Ч.Намжил нар гавьяат жүжигчин боллоо.

Хөдөлмөрийн баатар цолыг:
•Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ,
•“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн.
• Ардын уран зохиолч Тангадын Галсан;
• “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Шаравын Норовсамбуу;
• Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готов нарт хүртээв.

Ардын багш:
• Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Дарийн Содномдорж.
•Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг.

Ардын эмч:
•“Саргун-Асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч, Хүний гавьяат эмч Загдын Сарайдамба.

Гавьяат жүжигчин:
• Уртын дуучин Чойжилын Намжил.
Жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэг.
Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очир.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан:
•“Байдраг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лувсанбалжирын Шар.
•“Витафит Инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Содномын Жаргалсайхан.
•“Монгеофизик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, геофизикч Буджавын Дэндэвчулуун;

Гавьяат хуульч:
• Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Жавхлангийн Бямбаа.

Гавьяат дасгалжуулагч:
Монголын дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Янжингийн Баатар.

Гавьяат эдийн засагч:
•Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Үй цай” сургуулийн захирал Дугаржавын Цэцэгмаа.
•Монгол Улсын ерөнхий аудитор асан Чойжамцын Раднаа;
•Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Наваанцэдэнгийн Энхбат;

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан:
•Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч Сэдэдийн Аюурбуниа.

Гавьяат хуульч:
• Прокурорын байгууллагын ахмад ажилтан, хуульч Цэндийн Дамдин.

Үйлчилгээний гавьяат ажилтан:
• Төр, захиргааны ахмад ажилтан Тогмидын Гантөмөр.

Гавьяат барилгачин:
• Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Жанцангийн Баярсайхан.
• Монголын архитектурын холбооны ерөнхийлөгч, зөвлөх архитектур Эрдэнэсайханы Хүрэлбаатар

Соёлын гавьяат зүтгэлтэн:
• Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Чогдонгийн Оюунгэрэл.
• Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа.
• Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоо.
• Үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо.

Урлагийн гавьяат зүтгэлтэн:
• Хөгжмийн зохиолч, продюсер Бадрууганы Наранзун.
•Улсын филармонийн “Морин хуур” чуулгын удирдаач, морин хуурч Дэлгэрсайханы Түвшинсайхан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ