03 сарын 29, Баасан

Ван И ууланд алхах тул "Жаргалантын ам"-ны зочид буудалд байрласан тухай ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ

Гадаад харилцаа
1 жилийн өмнө
Ван И ууланд алхах тул "Жаргалантын ам"-ны зочид буудалд байрласан тухай ОХУ-ын ТАСС агентлаг мэдээлжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад /2022.08.07/ ирээд Хан-Уул дүүргийн “Жаргалантын ам”-ны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд байрлахаар болсон. 

Тэгвэл тус мэдээллийг ОХУ-ын төрийн мэдлийн TASS агентлаг онцолжээ. Мэдээлэлд, 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Улаанбаатар хотоос зургаан километрийн зайд орших цэцэрлэгт хүрээлэнгийн зочид буудалд байршиж, Богд хан ууланд зугаалахаар шийджээ. 

Энэ наймдугаар сарын 07-ны өдөр /2022.08.07/ Монгол Улсад БНХАУ-ын гадаад хэргийн сайд хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын нийслэлийн төвд байрлах Шангри ла, Туушин зэрэг томоохон зочид буудалд буудаллахгүй байхаар шийдсэн байна.

Тэрбээр урьсан намынхаа нэгэн тахилгатай уулын дэргэд байрших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Богд-Хан уул бол дэлхийн хамгийн эртний дархан цаазат газрын нэгд тооцогддог. Домогт өгүүлснээр Чингис хаан хүртэл энэ ууланд ой мод огтлох, ан хийхийг хориглосон байдаг. Үүний ачаар Богд-Хан уулын байгалийг бүрэн бүтэн авч үлдсэн. 1996 онд ЮНЕСКО энэ газрыг шим мандлын нөөц газар гэж зарласан байдаг. Тус уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр.

Ван И-гийн хувьд Монголд гурав дахь удаагаа айлчилж байна. Тэрбээр 2018 онд  хийсэн хоёр дахь айлчлалынхаа үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улстай хиллэдэг баруун Увс аймагт амарсан” гэжээ.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ