04 сарын 20, Бямба

Омикроны шинэ хувилбарын үед ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх шинж илэрч байна

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Омикроны шинэ хувилбарын үед ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх шинж илэрч байна

ХӨСҮТ-өөс ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэл зүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсад BF7, BQ1.2 гэх омикроны хоёр төрлийн шинэ хувилбар бүртгэгдсэн. Оны 44 дүгээр долоо хоногт коронавирусийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрчээ. Омикроны шинээр илэрсэн хувилбарууд халдварлах чадвар маш өндөр байгаа хэмээн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Тиймээс олон нийтийн газар ажилладаг, олон хүмүүстэй харилцдаг газруудыг маскаа тогтмол зүүхийг ХӨСҮТ-ээс уриаллаа. Омикроны шинэ хувилбар ядарч сульдах, шингэн нус гарах, хоолой бага зэргээр сэрвэгнэх зэргээр илэрч байгаа аж. BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 325 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс зургаан хүний биеийн байдал маш хүнд байна. Дархлаа сэргээх нэмэлт тун хүндрэлээс сэргийлнэ хэмээн мэдээллээ. 

2022 оны аравдугаар сараас 11-дүгээр сарын 15-ныг хүртэл 21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийжээ. 1-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд болон архаг хууч өвчтэй ахмад настнуудад томуугийн вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүдэд эцэг, эхийн зөвшөөрөлд нь үндэслэн цэцэрлэгт нь түр цэг байгуулан вакцижуулалт хийж байна. Ковид болон томуу, томуу төст өвчин яг адил амьсгалын замаар халдварладаг тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, агаар сэлгэлтийг сайжруулах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлах шаардлага үүсэж байна. Мөн ковид болон томуугаас хамгаалах арга нь вакциндаа хамрагдах юм. Тиймээс иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаарай" хэмээлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ