12 сарын 03, Бямба

Б.Жавхлан: 2023 оны нэгдүгээр сараас ипотекийн зээл авсан иргэд зээлээ хэвийн төлөөд явна

Засгийн газар
19 өдрийн өмнө
Б.Жавхлан: 2023 оны нэгдүгээр сараас ипотекийн зээл авсан иргэд зээлээ хэвийн төлөөд явна

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг гаргаж, Ажлын хэсэг судалж буй. Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсөв, мөнгөний бодлого батлагдлаа. Уг баримт бичгүүдэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах асуудалд зориулж нэг ч төгрөгийн төсөв суугаагүй. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг нар өчигдөр ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны нэгдүгээр сараас ипотекийн зээл авсан иргэд зээлээ хэвийн төлөөд явна гэж мэдээллээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Ипотекийн зээлийн асуудал дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр "Ковид"-ийн хуулийн хугацаа дуусахтай зэрэгцээд маш олон эдийн засгийн зохицуулалтууд дуусна. Тэдгээрийн нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан горим дуусах юм. Тэгэхээр 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хэвийн хуваарьтаа ороод явна. Иргэд сар бүр зээлийн эргэн төлөлтөө хийгээд явах учиртай.

Ипотекийн зээлийг Монголбанк оператор хийж удирдаж буй схемд өөрчлөлт орж Засгийн газар оператор хийж явна. Ингэхдээ санхүүжилтэд өөрчлөлт орохгүй. Яваандаа энэ үйл ажиллагаанд Засгийн газар ч оролцох шаардлага гарахгүй. Зах зээлийнхээ горимоор өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой” гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:11

Видео

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

ЗГ-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ