03 сарын 29, Баасан

ОХУ-д Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэхээр боллоо

Бусад
1 жилийн өмнө
ОХУ-д Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэхээр боллоо

Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг ОХУ-д бэлтгэхээр тохиролцсон тухай тус улсын шадар сайд Виктория Абрамченко мягмар гарагт мэдэгджээ.

"Сансар судлалын салбарт Орос, Монгол уламжлалт түншлэлтэй. Бид Монголын анхны эмэгтэй сансрын нисэгчийг Оросын мэргэжилтнүүдээр бэлтгүүлэх талаар тохиролцлоо. Энэ бол Владимир Жанибеков, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарын хамтарсан нислэгийн үргэлжлэл байх болно. Энэ нь мөн сансар судлалын салбарын уламжлалт түншлэлийн маш сайхан, өндөр ач холбогдолтой төсөл болно гэж бодож байна” гэж шадар сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай тус улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх асуудлыг хэлэлцэж байгаа талаараа Оросын төрийн өмчит “Роскосмос” корпорац урьд нь мэдээлж байсан билээ. Одоо мөн 2023 онд “Союз” хөлгөөр тойрог зам руу хийх нислэгт Беларусь улсаас сансрын нисэгчийг сонгож байгаа юм байна. Оросын мэргэжилтнүүд Монголын сансрын нисэгчийг сансарт илгээх бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх боломжит хувилбаруудыг Монголын талд танилцуулжээ.

Монцамэ

 
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ