04 сарын 24, Лхагва

Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

Бусад
1 жилийн өмнө
Цахилгаан, эрчим хүчний тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах хүрээнд 2017 онд “Гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” журам гаргасан. Хөнгөлөлт энэ жил үргэлжилж, журмыг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Гэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг хөнгөлөлт энэ удаа хугацаандаа үйлчилж эхлээгүй байна. Учир нь журмыг хэрэгжүүлэгч Эрчим хүчний зохицуулах хороо уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний акт”-д бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байна. Улмаар тогтоол нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих аж.

Төсвийн хуулийн хүрээнд энэ жил улсын төсвөөс хөнгөлөлтөд зориулж 37.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Хөнгөлөлтийг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан энэ оны 12 дугаар сарыг дуустал болон 2023 оны 1, 2, 3 ба 11, 12 дугаар сар дуустал хугацаанд мөрдүүлэх аж.

Улсын хэмжээнд 10 мянгаас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энд 173.600 өрх өрх хамрагдана гэдгийг УИХ-аас тодотгосон юм.

Хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг орой, шөнийн цагаар буюу 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд дараах байдлаар хөнгөлдөг. Үүнд:

  • 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт\цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс дээшийг 50 хувь,
  • Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны тарифыг мөн орой, шөнийн цагаар 50 хувь хөнгөлдөг.

Хөнгөлөлтөд хамрагдах айл өрх нь өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөл тавигдаж байна. 

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ