04 сарын 19, Баасан

Ж.Ганбат: 2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа

Бусад
1 жилийн өмнө
Ж.Ганбат: 2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нарын албаныхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн чадамж сайжирч, нүүрсний богино тээвэр идэвхжсэн тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Би ажлаа аваад 35 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагная. ЭТТ ХК нийт 341,5 сая ам долларын 3,7 сая тонн нүүрс борлуулснаас 1,5 саяыг нь Гашуун сухайт боомтоор экспортолж борлуулсан.

Бидний бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, камержуулагдсан байдаг.

10-р сарын 5-ны байдлаар 615 сая ам.долларын өр байсан бол 150 сая ам. долларыг төлж 451 саяын сая үлдэгдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар экспортыг өдөрт 110,9 мянган тонн сарын өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдүүлсэн. Мөн уурхайгаас Цагаан хад хүртэлх тээврийг 3-4 дахин нэмэгдүүлсэн. Дунджаар 500 тээврийн хэрэгслийг нэмэгдүүлсэн нь уртын тээвэрт ажлын байр бий болгож, орлого нэмэгдүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өгсөн дараагийн үүрэг бол ил тод байдлыг хангах үүднээс нүүрс борлуулалтын 142 гэрээг нээлттэй болгосон нь ЭТТ ХК-ийн вэбсайтад нээлттэй бий.

Уул уурхайн биржид ЭТТ голлож ажиллаж цахим арилжааны журмаар ил тод нээлттэй ажиллаж байна. Бидний бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, камержуулсан байдаг.

Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр  сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно.

2018 онд нүүрс дутсан, зөрүүний асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгаж байгаа хэрэг мөн Цагаан хадны овоолсон нүүрс тээвэрлэлтийн гэсэн хоёр асуудал бий.

Уурхайгаас ачигдсан нүүрс Цагаан хаданд буулгаж, түүнийг нь дахин тээвэрлэж хилээр гаргаж байгаа юм. Тиймээс энд мөн камержуулалт, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Өдгөө нүүрсийг зөвхөн худалдан авагч тал хийдэг. Аман нөхцөлөөр худалдан авагч тал хариуцаж байгаа юм. Тэгэхээр хэний, аль компанийн, ямар автомашин тээвэрлэж байгааг бид огт мэдэхгүй. Ирэх оноос төмөр зам, авто тээврээр гээд "ЭТТ" ХК өөрсдөө нүүрсээ хил рүү тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр  сонгон шалгаруулалт, гэрээ хийгээд бүгд нээлттэй болно. Үүнийг зөвхөн монгол тээвэрчид хийх ба үүнд маш нарийн зохион байгуулалттайгаар ажиллах шаардлага байна. Одоо тээвэрлэлтэд маш их хүндрэл үүссэн. Учир нь өмнө нь 200 автомашин тээвэр явж байсан бол одоо 700-800 машинаар тээвэрлэхэд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсон. Хэвлэл мэдээллээр гараад байгаа 40 их наяд гэдэг мэдээлэл байхгүй" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ