04 сарын 20, Бямба

Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бусад
1 жилийн өмнө
Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны 11 дүгээр ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар цуврааны бие бүрэлдэхүүн өчигдөр орой /2022.12.01/ эх орондоо ирлээ.

Даян дэлхийн энх амгалан тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж 12 сарын хугацаатайгаар энхийн үйлсэд үүрэг гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдаа ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяр, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтав.

Дээрх ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний ээлжийн бүрэлдэхүүн 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд эх орондоо ирсэн байна.

4-095602-1537945151_1

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, албан үүргээ амжилттай гүйцэтгэх бүхий л боломж, нөхцөлийг тань бүрдүүлж ажилласан. Та бүхэн цаг агаарын болон цагийн байдлын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг улам өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дуурьсгаж чадсанд талархал илэрхийлье. Цаашид өөрсдийн мэдлэг, дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлж, нэгтгэл, анги, салбарынхаа хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна" гэж онцлон хэллээ хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ