03 сарын 29, Баасан

Ж.Чинбүрэн: Элэгний Д вирустэй иргэдийн 50 хувийг эмчлэх нь чухал

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Ж.Чинбүрэн: Элэгний Д вирустэй иргэдийн 50 хувийг эмчлэх нь чухал

"Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг өчигдөр /2023.01.23/ зохион байгуулагдлаа.

Монгол Улсын хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн халдвартай, 9.4 хувь нь гепатит В вирусийн халдвартай, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоо мэдээлэл бий бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. Одоогоор Монгол Улсад элэгний гепатит Д вирустэй хүмүүст тохирох эм, эмчилгээ байхгүй байгаа юм 

Харин дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эсрэг дараах эм байна. Тодруулбал, 

  • GILEAD компанийн Hepcludex эм - Тус эм нь АНУ-ын FDA-аас зөвшөөрөл авахаар өргөн мэдүүлсэн ч одоог хүртэл зөвшөөрлөө авч чадаагүй байгаа боловч тус эмийг Европын холбооны хоёр улсад “болзолт зөвшөөрөл”-тэйгөөр хүлээн зөвшөөрсөн.
  • ОХУ-ын Mircludex эм- Тус эмийг зөвхөн ОХУ-д нийлүүлэх зөвшөөрөлтэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар дээрх Gilead компанийн Hepcludex эмийг 2021 оны тавдугаар сарын 31-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/347 дугаар тушаалаар өнчин эмийн жагсаалт ("өнчин эм" гэж ховор тохиолддог өвчнийг эмчлэхэд болон улсын хэмжээгээр харьцангүй бага хэрэглэдэг эмийг хэлнэ) –д оруулсан. “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-аар дээрх эмийг Монгол Улсад импортлох ажлын явц, Засгийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас танилцуулав.

“Корпорэйт” зочид буудалд 11 цагт эхэлсэн энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар оролцож илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2023 оны Улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгсөн. Иймд тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар боллоо. Миний бие зөвлөлдөх уулзалтаас гарсан үр дүнг Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад уламжлан дамжуулж, Д вирусийн эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэйгээ хамтран ажиллахаа илэрхийлж байна" гэлээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ