03 сарын 27, Даваа

Д.Сүрэнчимэг: Шалгалтад хамгийн өндөр оноо авсан таван хүн ярилцлагын шатанд өрсөлдөнө

Бусад
2 сарын өмнө
Д.Сүрэнчимэг: Шалгалтад хамгийн өндөр оноо авсан таван хүн ярилцлагын шатанд өрсөлдөнө

"Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу өнөөдөр шалгалт өнөөдөр эхлэв. Сонгон шалгаруулалтын эхний өдрийн хоёр дахь шалгалт үргэлжилж байна.

Шалгалт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг "Бид 1000 гаруй хүнээс сонгон шалгаруулалтад оролцох санал ирэх байх гэтэл 3000 хүн материалаа ирүүлж, оролцох хүсэлтээ тавьсан. Өнөөдөр эхэлж буй энэ шалгалтын ард олон ажил хийсэн. Ажлын хэсэг дотроо хоёр дэд ажлын хэсэг байгуулсан. Хэсэг болгонд мэргэжлийн хүмүүс ажиллалаа. Бид анкетын бүрдэлт, мэргэжлийн багш нарыг ажиллуулах, материал шаардлага хангаж буй эсэхийг хянаж оролцлоо.

Материалын бүрдэлт хангаагүй, тавьсан шаардлагад нийцэхгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан хүмүүс бий. Шаардлага хангасан хүмүүст мэдээлэл хүргэснээр ерөнхий шалгалтад хамрагдаж байгаа. Шалгалтыг гурван танхимд нэгэн зэрэг явуулж, Төрийн албаны шалгалтын системээр зохион байгуулж байна.

Шалгалтад оролцож буй бүх хүн өөр хувилбараар шалгалт өгч байгаа. Тодруулбал, нэг ажлын байранд 234 хүн өрсөлдөж байгаа бол 234 өөр хувилбараар шалгалт өгнө. Нийт 70 асуулттай. Ур чадварын шалгалт 40 асуулттай. Асуултууд өөр өөр дугаартай, хариултуудыг ч өөр өөрөөр байрлуулсан.

Нийт 100 оноо цуглуулахаас 70 оноог тестээр авна. Ур чадварын буюу тухайн хүн тэр энэ мэргэжилд тэнцэж, нийцэх шаардлага хангасан эсэхийг илэрхийлэх асуулт бий. 30 асуулт нь урт хугацааны хөгжлийн бодлого, улс орон хааш явах гэж байгааг ойлгож буй эсэх, хууль эрхзүйн мэдлэг ямар байгааг шалгах даалгавар багтаасан. Тестийн асуултыг бэлтгэсэн хүмүүстэй нууцлалын гэрээ байгуулж, ажилласан. Мөн шалгуулагчид бие биеэсээ хуулах, аргалах тухай асуудал огт байхгүй. Ирсэн хүн бүрийг УБЕГ-ын ажилтнууд хурууны хээг нь уншуулж, бүртгүүлсэн овог нэртэй нь тулгаж буй төл өөр хүний өмнөөс шалгалт өгөх боломжгүй.

Босго оноо гэж байхгүй. Нэг ажлын байранд 8 хүн өрсөлдлөө гэхэд хамгийн өндөр оноо авсан таван хүнд дараагийн шалгаруулалтад орох боломж бүрдэнэ" гэлээ.

Эхний шалгалтад оролцсон иргэдээс 61 оноо авсан нь хамгийн өндөр оноо болжээ. Шалгуулагч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэх ёстой бөгөөд хэрэв хоцорсон тохиолдол нөхөн оролцох боломжгүй. Учир  нэг албан тушаалд өрсөлдөж буй хүмүүс хамт шалгалт өгсөн. Шалгалтыг нөхөж өгөх боломжгүй гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа