04 сарын 19, Баасан

Хот байгуулах сургаар газаргүй болсон нь

Бусад
1 жилийн өмнө
Хот байгуулах сургаар газаргүй болсон нь

Төрийн дээд түвшинд олон жил яригдаж, биелүүлж чадаагүй байсан эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах санаачилга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орхоны хөндийд хот байгуулах тогтоолын төслийг баталснаар ажил хэрэг болох шатандаа орлоо. Одоо Засгийн газрын зүгээс шинэ хотын бүтээн байгуулалтын санхүүжилтийг тасалдуулахгүй, УИХ-аас төслийн төсвийг гацаахгүй ажиллаж чадвал 2043 он гэхэд Орхоны хөндийд шинэ Хархорум хот сүндэрлэх аж. 2043 он гэж тодотгосны учир нь олон улсын жишигт шинэ хот байгуулж дуусах хугацаа нь хамгийн багадаа 15 жил, хамгийн ихдээ 20 гаруй жил шаарддагтай холбоотой юм.     

Өнөөдрийн байдлаар Хархорум хотыг сэргээн байгуулах ажил судалгааны шатандаа яваа. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр дээр шинэ хотыг байгуулах газрын судалгааны ажлыг Барилга, хот байгуулалтын яам гүйцэтгэж байгаа юм. Тус яамнаас сумдын нутаг дэвсгэрийг хамруулан шинэ хот байрлах газар нутгийн байршлыг нарийвчлан тогтоох бөгөөд энэ оны I улиралд багтаан дуусгах ажээ.

Хот байгуулах сургаар газаргүй болсон нь Барилга хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат

Байршил тогтоох нарийвчилсан судалгааны ажил хийж байна. Ингэхийн тулд том хүрээнээс  багасгаж газраа тогтоож байгаа юм. Газраа тогтоохдоо хоёр, гурван хувилбар дээр судалгаа хийж байна. Ер нь байршил тогтоох судалгаа 2023 оны I улиралдаа багтаад дуусчих байх. Байршлаа тогтоочхоод судалгааны ажил дээрээ үндэслэн ТЭЗҮ, хот байгуулах ерөнхий төлөвлөгөө хийнэ.

Хархорум хотыг сэргээн байгуулах газрын нарийвчилсан судалгааны ажлыг хийж байгааг албаныхан мэдээлж байна. Тэгэхээр мэдээж судалгааны ажил дууссаны дараа хот барих газрыг төрийн мэдэлд авна. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамны шинэ хот байгуулахаар судалж байгаа дөрвөн суманд хувь хүний эзэмшилд ороогүй газар үлдсэн үү? Хот сүндэрлэх сургаар тухайн бүс нутагт газар авахаар зэхэж буй иргэдэд боломж бий юу?

Дөрвөн сумын хоёр нь өмчлөлийн газар олгохгүй

Сүүлийн жилүүдэд шинэ хот барихаар зэхэж буй Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин суманд газар өмчлөх иргэдийн тоо нэмэгджээ. Үүний улмаас энэ жилээс Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур суманд иргэдэд өмчлүүлэх газар үлдээгүй учир өмчлөлийн газар олгохгүй байгаа аж.

Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн онд нийт 158 иргэн гэр бүлийн хэрэгцээнд газар авчээ. Хамгийн сонирхолтой нь нийт газар авсан иргэдийн 50 гаруй хувь нь харьяаллын бус иргэн байгаа бөгөөд олонх нь авсан газартаа хашаа хатгадаггүй, байрлан суурьшдаггүй. Энэ талаар тус сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн хэлсэн юм. Тэрээр “Сүүлийн жилүүдэд сумын төвийн ойролцоо, хамгийн хол нь 2 километрийн радиус дотор газар олголт хийсэн. Иргэд газар авах хүсэлт их илгээдэг бөгөөд бид төлөвлөлтийн дагуу хуулийн хүрээнд газар олгодог. Энэ жилийн тухайд манай суманд дуудлага худалдаагаар худалдаалах газар л байгаа. Иргэдэд өмчлөлийн газар олгохгүй байгаа. Дуудлагаар худалдаалж буй газрын тухайд хэмжээ, газрын байршил, зориулалтаас нь хамаараад өөр үнэ тарифтай байдаг. Нэгдүгээр бүсэд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 метр квадратын эхлэх үнэ 5 сая 600 мянга байгаа бол тавдугаар бүсэд байрлалтай худалдаа үйлчилгээний зориулалттай 2000 метр квадрат нь 4 сая төгрөгөөс эхэлдэг” гэлээ.  

Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Өгийнуур суманд энэ жил өмчлөлийн газар олгохгүй байгаа бол Архангай аймгийн Батцэнгэл суманд газар олголт хэвийн үргэлжилж байна. Энэ жилийн хувьд нийт 24 иргэнд өмчлөлийн газар өгөх аж. Гэхдээ дэд бүтцийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан өмчлөх зориулалтын газар хомс байгаа гэнэ. Гэсэн ч иргэдийн хүсэлтээр наадмын талбайнхаа ард газар олгохоор төлөвлөсөн юм байна.

Үлдсэн нэг сум болох Архангай аймгийн Хашаат сумын хувьд өмчлөлийн хэлбэрээр олгох нэг л газар үлдсэн гэнэ. Учир нь дэд бүтэц очоогүй нутаг дэвсгэр дээр шинээр газар олгохгүй гэсэн шийдвэрийг сумын удирдлагууд нь гаргажээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцэд хамрагдсан өмчлөх зориулалттай газар нь дууссан байна.  

Хот байгуулах сургаар газаргүй болсон нь Архангай аймаг Хашаат сумын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхдэлгэр

Энэ жил өмчлөлийн газрын зориулалтаар нэг, үйлчилгээ орон сууцны зориулалтаар ес, төсөвт байгууллагын хэрэгцээний зориулалтаар дөрвөн газар олгоно. Сумын дэд бүтэц байхгүй газар өмчлөлийн газар олгохгүй. Үүнийг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байгаа. Ер нь сумын төв дээрх газар олголт өмнөх жилүүдтэй харьцуулбал буурч байна. Харин сумын төвөөс зайдуу Тарнын гол орчимд газар авах тохиолдол нэмэгдсэн. Тарнын гол нь Өвөрхангай аймаг, Архангай аймгийн зааг дээр оршдог. 

Өмчлөлийн хэлбэрийн газар дуусаж зарим сум хоорондын хил орчмын бүс нутагт газар авах тохиолдол нэмэгдсэн гэлээ. Энэ бол шинэ хот сүндэрлэх сургаар иргэд тухайн бүс нутагт эзэмшлийн газартай болохоор зэхэж буйтай холбоотой гэдгийг батлах аргагүй ч үгүйсгэх боломжгүй зүйл юм. Хэрэв шинэ хот байрлах сургаар газар авч, азаар тэр газар нь нарийвчилсан газрын судалгаанд багтвал иргэн тухайн газраа төрд зарах боломжтой. Тэгвэл хэрхэн тооцож, иргэний газрыг төр өөрийн эзэмшилд авдаг талаар  Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбатаас тодруулахад “Байршил тогтоох нарийвчилсан судалгаа дууссаны дараагаас хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна. Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авна гэж Газрын тухай хуульд заасан байдаг. Тусгай хэрэгцээнд авахдаа зайлшгүй үнэлгээтэй газарт үнэлгээ хийж нөхөн олговр олгодог. Мөн шилжүүлэх боломжтой газруудыг шилжүүлж өгдөг. Иргэний газрыг аваад өөр газар олгодог гэсэн үг” гэлээ.

Хархорум хотыг сэргээн байгуулах тухайн бүс нутагт хоёр сум нь өмчлөлийн газар олгохгүй байгаа юм. Үлдсэн нэг сум нь хязгаартай тоогоор өмчлөлийн газар олгож байгаа бол нэг сум нь нэг л өмчлөлийн газрыг энэ жилд олгохоор төлөвлөжээ. Магад уншигч та тухайн бүс нутагт газар авахаар зэхэж байсан бол одоо зөвхөн дуудлага худалдаагаар л авах боломжтой юм.  

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ