05 сарын 05, Ням

Баянхонгор аймгийн Заг суманд соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газарт экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй талаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ

Байгаль орчин
1 жилийн өмнө
Баянхонгор аймгийн Заг суманд соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газарт экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй талаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ

Иргэн Д.Туяа "2018 оны 9 сард  Баянхонгор аймгийн Заг суманд "Цэнтрал Эшиа Майнинг" компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үед орон нутгийн иргэд орон нутгын удирдлагууд хамтарч тухайн компанийн үйл ажиллагааг зогсоон албадан нүүлгэсэн. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд сумын Засаг даргыг шүүхэд өгнө гэж дарамталж янз бүрийн арга хэмжээ авсаар өдийг хүрсэн. Тухайн компани саяхан  Засаг даргыг Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татсан. Мөн сумын ИТХ-ын даргыг 7 тэрбум гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Тус компани нь нэрээ сольсон. Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний 98 хувь эзэмшдэг компани юм байна лээ. 

Тус нутагт орших Эх булгийн рашаан, Боргиотын рашаан, Баянбулаг  зэрэг рашаанууд ундарга нь тасрах эрсдэл үүссэн. 2018 онд "Цэнтрал Эшиа Майнинг"  компанийг 3200 жилийн өмнөх хүрлийн үеийн хиргисүүрийг ухаж сүйтгэсэн гэх хэргээр  Баянхонгор аймгийн цагдаагийн газар болон АТГ-т хандсан боловч арга хэмжээ аваагүй. Таван жил шалгасан ч хариу өгөөгүй. Мөн уг газарт 1700-2500 жилийн өмнөх соёлын үл хөдлөх дурсгал байна. "Цэнтрал Эшиа Майнинг"  компанид ажлын тусгай зөвшөөрлийг олгохдоо үүнийг нуусан. 

Соёлын өв, усны ундарга, булаг рашаан байгаа учраас Засгийн газар "Цэнтрал эшиа Майнинг"  компанийн хайгуулын ажиллагаа явуулахдаа зарцуулсан улсад төлсөн татварыг нь нөхөн хэлбэрээр олгож  тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. 

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ