04 сарын 20, Бямба

АТГ: Багшийн ур чадварын урамшууллыг хувьдаа завшдаг байсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Хууль, шүүх
1 жилийн өмнө
АТГ: Багшийн ур чадварын урамшууллыг хувьдаа завшдаг байсан хэргийг шүүхэд шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 90 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 45 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн 15 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 836 хэрэг шалгагдаж байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт орон нутагт эрүүгийн 1 хэрэгт 11 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” нь “Д”-г ажлын байранд болон гудамжинд удаа дараа зодож гэмтэл учруулж байсан, энэ тухай гаргасан гомдлыг удирдлага нь хүлээж авахгүй, хэргийг шийдвэрлэхгүй дарагдуулж байна гэх;
  • Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан “А” нь байгууллагын багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан гэх;
  • Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтнууд хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөрчилсөн, хэргээс нотлох баримт үрэгдүүлсэн гэх;
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан “Э” нь тус газрын ерөнхий нягтлан бодогч “Ц”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх;
  • Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга “А”, Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга “Ц” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, төсвийн өмчийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байсан “А” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын өмч хөрөнгийг бусдад худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах аргаар иргэдээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт нэр бүхий компани нөхөн сэргээлтийн ажил хийх нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэх үйлдэлтэй хэрэгт орон нутгийн болон хууль хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамтран оролцсон, хээл хахууль өгсөн, авсан гэх;
  • “Г” нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байжээ.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ