03 сарын 27, Даваа

Хавирга-Архашаатын боомтоор 300 гаруй зорчигч нэвтрээд байна

Бусад
18 өдрийн өмнө
Хавирга-Архашаатын боомтоор 300 гаруй зорчигч нэвтрээд байна

Хавирга-Архашаатын боомт өнгөрсөн сарын 27-ны өдөр хэвийн горимд шилжсэнээс хойш өнөөдрийн байдлаар 64 тээврийн хэрэгслээр 333 зорчигчийг нэвтрүүлээд байна. Цар тахлын улмаас гурван жилийн турш хаалттай байсан боомт ийнхүү хэвийн ажиллаж эхэллээ.

БНХАУ руу зорчиж буй иргэд Авто тээврийн төвд автобусны тасалбар бичүүлж, ПСР шинжилгээний сөрөг хариутай хилээр нэвтрэх боломжтой. Мөн хувийн автомашинаар зорчихыг хориглож, наймаас дээш хүний суудалтай автомашинаар өдөрт 120-иос дээшгүй хүнийг хоёр улсын хилээр нэвтрүүлж байна.  

Харин нэгдүгээр сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 38 тээврийн хэрэгслээр 2742 тонн нүүрс хилээр гаргасан бол 25 тээврийн хэрэгслээр 50 ширхэг шинэ чингэлэг импортоор орж иржээ.

Хавирга-Архашаатын боомт нь экспортыг нэмэгдүүлдэг, Зүүн хойд Азийн орнуудтай холбогдох өндөр ач холбогдолтой боомт бөгөөд хэвийн горимд шилжсэнээр хоёр улсын хоорондын харилцаа холбоо сайжирч, эдийн засгаа тэлэх олон боломж бүрдэж байна гэж Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаанаас мэдээллээ. Цаашид бусад боомтыг үе шаттай нээхээр ажиллаж байна гэж тус захиргааны дарга Э.Гантулга онцлов.  

Хавирга-Архашаат боомт нь анх 1992 оны долдугаар сарын нэгний өдөр нээгдэж, 2004 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж, өдөрт дунджаар 500-700 хүн хоёр улсын хооронд зорчиж байсан юм.  

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд Хавирга-Архашаат боомтын дэд бүтцийг хөгжүүлж, боомтын хөгжлийн төлөвлөгөөг “Өрнөл проект” ХХК гүйцэтгэж байна.

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа