03 сарын 27, Даваа

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд

Хууль, шүүх
14 өдрийн өмнө
АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд

Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг танилцууллаа. 

Тухайлбал,

  • “Б” нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад давуу байдал бий болгосны улмаас төрийн өмчит хувьцаат компанид 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь 600 гаруй нарны үүсгүүрийн тэжээлийг дур мэдэн худалдан борлуулж хувьдаа ашигласан, уул уурхайн компанид хулгайгаар эрчим хүч худалдан борлуулж хахууль авсан гэх;
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Увс аймгийн Засаг дарга “Ч” нь өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх;
  • Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаа компаниудын захирлуудаас дэмжлэг үзүүлнэ гэж амлан бусдаар дамжуулан хахууль авсан гэх;
  • БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх;
  • Өвөрхангай аймгийн “Өвөрхангай АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан “Л” нь төсвийн хөрөнгийг бусдын дансаар дамжуулан авч өөрт давуу байдал бий болгосон гэх;
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны нэр бүхий удирдах албан тушаалтнууд нь хууль бусаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгож албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий олгосон гэх хэргүүдийг хүргүүлжээ. 

 

Эх сурвалж: АТГ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа