04 сарын 26, Баасан

Л.Энх-Амгалан: Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй

Боловсрол
1 жилийн өмнө
Л.Энх-Амгалан: Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй
ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхдийн ордны байранд Монголын ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилж, "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр "Сая амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр ОХУ-ын Элчин сайдын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн 150 сурагчийг цуглуулж, дайныг сурталчилсан хичээл зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг шалгахад үндэслэлгүй мэдээлэл байсан. Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яамтай холбогдож, энэ асуудлаар ярилцсан.
Өмнө нь ОХУ-ын харьяа 14 дүгээр сургууль дээр тавдугаар сар буюу Ялалтын баярын үеэр орос хүүхдүүдэд эх орны хоёрдугаар дайны ач холбогдлыг тайлбарладаг хичээл орсон юм байна.
Тэр хичээлийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна лээ. Анх мэдээг нийтэлсэн A media цахим хуудас нь оросын дайныг эсэргүүцдэг вэб сайт юм байна. Хуулийн байгууллагын өгсөн мэдээгээр энэ вэб сайтыг жагсагч Э.Одбаярын хамааралтай хүмүүс хөтөлдөг гэсэн. Үүнийг шалгаж тогтоож байгаа. Монголын нэг ч хүүхэд дайныг сурталчилсан хичээлд суугаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр зургууд нь фото шоп байсан байна лээ" гэдэг хариултыг өгөв.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ