03 сарын 28, Пүрэв

АТГ: Нүүрсний хэргээр яллагдагчаар татсан хүмүүсийн 6 нь УИХ-ын гишүүн

Хууль, шүүх
1 жилийн өмнө
АТГ: Нүүрсний хэргээр яллагдагчаар татсан хүмүүсийн 6 нь УИХ-ын гишүүн

АТГ нүүрсний гэх тодотголтой хэргийн явцын талаарх мэдээллийг өглөө. 

Мөн үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээлэл өглөө. Тэрээр "Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс тавантолгой" ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК нь нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. 

Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд Хил хамгаалах байгууллга, Гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй, тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээр нэвтрүүлснийхээ хариуд хахууль авсан, ОУ-ын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан тухай нийт 42 яллагдагчид холбогдох, гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад, шүүхэд шилжүүлсэн. 

Мөн хугацаанд 166  обектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа, 1032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ, бичиг техникийн шинжилгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллага, ААН, иргэнээс 973 удаа баримт материал гаргуулан авсан байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүний,

  • Улс төрд нөлөө бүхий этгээд, УИХ-ын гишүүн 6
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан 1
  • ТНБД асан 4
  • аймаг, сумын засаг дарга 4
  • ИТХ-ын дарга 1
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1
  • Гаалийн улсын байцаагч 12
  • Хил хамгаалах байгууллагын 4
  • АТҮТ-ийн албан тушаалтан 4
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгууллалтын албаны газрын даамал 2
  • Боомтын захиргааны мэргэжилтэн 2
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7
  • "Тавантолгой төмөр зам" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 3
  • Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15
  • 22 иргэн тус, тус яллагдагчаар татагдан шалгагдсан байна.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байна. 

Одоо шалгагдаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна, улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4,  хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 24 яллагдагчид алсан байна. 
Мөн 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ