05 сарын 31, Лхагва

Л.Энх-Амгалан: Өндрөөс унаж амь насаа алдсан охидын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав хүний хувьд үнэхээр их харуусаж байна

Бусад
2 сарын өмнө
Л.Энх-Амгалан: Өндрөөс унаж амь насаа алдсан охидын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав хүний хувьд үнэхээр их харуусаж байна

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 16-17 насны хоёр охин өндрөөс унаж /2023.03.18/ амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бас нэгэн гунигтай мэдээтэй өдөр байна. Охидын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Аав хүний хувьд үнэхээр их харуусаж байна. Одоо насанд хүрэгчдийн "иймхэн юмнаас болоод" гэсэн шогшрол элбэгшинэ. Гэхдээ тэр "иймхэн юм" нь өсвөр насныхандаа ямар хүндээр тусаж, тэд маань яаж нэрвэгдэж байгааг бид төсөөлөхгүй. Хүүхдийн сэтгэлзүйч, тэдний ажлын ач холбогдлыг ойлгох, үнэлэх, хүүхдүүддээ хэлэх, санал болгох нь үнэхээр чухал байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт сургуулийн 3-ны 1 нь сэтгэлзүйчтэй болсон. Ирэх жил бүх сургууль сэтгэл зүйчтэй болно.

Бид 2022 оноос энэхүү кампанит ажил өрнүүлсэн ч насанд хүрэгчид, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо дэндүү сул байна. Энэ нь бид хүүхдүүдээ даараагүй, өлсөөгүй, эрүүл саруул гүйж байгаа ч бодол сэтгэлдээ ямар хүнд ачаа, зовлон тээж яваа байж магадгүйг анзаардаггүйтэй холбоотой. Тэдний маань зарим нь ямар гунигтай шийдвэр гаргахаар завдаж байж болохыг ч мэдэхгүй байна. Хүүхдүүд маань өсөж, өсвөр насандаа ирэхэд элдэв сонирхол, шохоорхол бий болж, мөн үе тэнгийнхний дээрэлхэл, гадуурхал гэсэн мөсөн ханатай ч нүүр тулах болдог. Харин энэ асуудлаа дотроо л нууж, бугшуулж явдаг нь "Насанд хүрэгчид биднийг ойшоодоггүй, ойлгоно гэж бүр ч байхгүй..." гэсэн шалтгаантайг судалгаа харуулсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар бодож үзсэн, 10 хувь нь амиа хорлохыг оролдож байсан гэсэн харуусмаар статистиктай. Тэгвэл сэтгэлзүйчид тэдний найз нөхөр, аврал нь болно. Анхан шатны харилцагч нь сургууль болгонд ажиллаж байгаа мэргэжлийн сэтгэлзүйчид юм. Бидний дунд онцгой зүтгэлтэй хүмүүс бий. Тухайлбал өдгөө "Мартахгүй давтахгүй" хөдөлгөөнийг өрнүүлж буй. Ганжавхлан болон Цогтхүүгийн Алтансор багийнхан. Тэдэндээ талархаж байна. Харин та бид үүнийг сонсоод өнгөрөх биш анзаарч, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчлэлийг хэлэлцэнэ. Бид цэцэрлэгээс эхлээд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд академик боловсролын зэрэгцээ төлөвшил, нийгэмшил, олон хүний зохицон амьдрах чадвар суулгахыг гол болгосон өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн эмпати буюу "тэднийгээ ойлгох, оронд өөрийгөө тавиад үзэх"-ийг томчууддаа үргэлжлүүлэн уриална. Гэхдээ хүн бүрийн анзаарга, оролцоо, нийгэм даяар шүгэл үлээх нь л тэднийг маань өөртөө итгэлтэй бие хүн болон төлөвшихөд нь хамгийн чухал байна" гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй