05 сарын 31, Лхагва

Б.Ууганбаяр: Турк улсад нэг давхраа үйлчилгээний төв болгон өөрчилсөн барилга овоолсон шороо шиг болсон байв

Бусад
2 сарын өмнө
Б.Ууганбаяр: Турк улсад нэг давхраа үйлчилгээний төв болгон өөрчилсөн барилга овоолсон шороо шиг болсон байв

"Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөн өнөөдөр болж байна. Зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Гамшиг болсон тус газар нь хоёр сая гаруй хүнтэй томоохон хот байсан. Улаанбаатар хотоор жишээ татахад Таван шараас Хужирбулан хүртэлх зайтай газрын зам дагуу баригдсан бүх байшин нурсан байв. 

Нурсан барилгын цаагуур харагдах зарим барилга бүтэн байгаа ч орон нутгийн удирдлага нь "Хотоо бүрэн цэвэрлээд шинэ хот байгуулна. Бүтэн үлдсэн барилгыг дахин ашиглахгүй" гэсэн юм. 

Байшингийн ханыг дүүргэсэн тусгаарлагч нь нүхтэй тоосгонуудыг шидэхэд бутарч унадаг. Ямар шалтгаанаар барилга барихад ашигладгийг мэдэхгүй ч хэврэг байсан. 

Юу ч үгүй нурсан барилгаас хүн амьд үлдэх магадлал туйлын бага. Амьдралын алтан гурвалжин орсон хүмүүс амьд үлдсэн. 

Түүнчлэн одоогийн байдлаар 50,000 гаруй хүн газар хөдлөлтөөс болж амиа алдсан гэх боловч үүний цаана хэчнээн хүн дарагдаж, шороотой хамт ачигдсаныг мэдэхгүй. 

Мөн орон сууцныхаа хажууд тээврийн хэрэгслээ тавьсан нь бүгд дарагдсан. 

Бид дөрвөн барилга дээр очсон. Эхний хоёр нь хүний хөдөлгөөн ихтэй газар бөгөөд нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгожээ. Үүнээс шалтгаалж тэр хоёр байшин овоолсон шороо шиг болсон. Харин хүний хөдөлгөөн бага орон сууц нь өөрчлөөгүй учраас хэвээр үлдсэн байна.

Турк улсад болсон шиг газар хөдлөлт манай улсад өвөл болбол нэгдүгээр хорооллын есөн давхар нэг барилга нурсан ч бид зохион байгуулж дийлэхгүй" гэв.  

Аврагч нарын гэр бүлийнхэн нь гамшигт өртсөн учир аврах ажиллагаанд оролцох сэтгэл зүйгүй байсан. Турк улс руу аврах ажиллагаанд явсан зурагчид авсан зургаараа тавдугаар сард үзэсгэлэн дэлгэх болсныг бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв. 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй