04 сарын 23, Мягмар

Ц.Билэгтсайхан: Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насны хөдөлмөрийн насны иргэд

Эрүүл мэнд
1 жилийн өмнө
Ц.Билэгтсайхан: Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насны хөдөлмөрийн насны иргэд

Эрүүл мэндийн яамнаас “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулан мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа" Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгт, сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд багтдаг. Энэ жил дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдрийг "Тийм ээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд олон салбар байгууллагын хамтын ажиллагаа болон хариуцлага маш чухал үүрэгтэй" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан" Манай орны хувьд өнгөрсөн жил улсын хэмжээнд 2354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад бүртгэгдэж байгаа сүрьеэгээр өвчлөгсдийн 60 орчим хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Энэ нь халдварын тархалт өндөр байгааг илтгэж байгаа юм. Өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Манай улсын хувьд сүрьеэгийн оношилгооны чадавх улам бүр сайжирч байгаа. Тухайлбал, үндэсний хэмжээнд эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн хиймэл оюун ухааны технологийг рентген зураг уншихад ашиглаж эхэлсэн. Цусанд сүрьеэгийн далд халдвар тодорхойлох шинжилгээг ХӨСҮТ-д нэвтрүүлж, улмаар СХД, БЗД-т үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай орны хувьд сүрьеэгийн тандалт судалгааг эрчимтэй зохион байгуулж өвчлөлөөс урьдчилан сэргийлж ажиллах нэн шаардлагатай байна. Иргэдийн хувьд сүрьеэ өвчний талаар ойлголт мэдээлэлтэй байх нь чухал. Хэрэв танд сүрьеэ өвчинд нийтлэг илэрдэг халуурах, турах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрч байвал заавал эмнэлгийн байгууллагад хандаарай гэж зөвлөж байна. Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна" гэлээ.

0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ