04 сарын 19, Баасан

Гаалийн байгууллагад 400 гаруй сул орон тоо байна

Бусад
12 сарын өмнө
Гаалийн байгууллагад 400 гаруй сул орон тоо байна

ГЕГ-аас “Гаалийн байгууллагын хүний нөөцийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний тухай” нээлттэй хэлэлцүүлгийг албан хаагчдын оролцоонд тулгуурлан өчигдөр зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийн эхэнд удирдлагын зүгээс хэрэгжүүлсэн ажил, баримтлан ажиллаж буй бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл өгч, хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдал, учирч буй хүндрэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна.

Мөн үүссэн нөхцөл байдал буюу сул орон тоог нөхөн хангах, орон нутагт ажиллах хүчийг хуваарилах шаардлагын үүднээс 2014 онд батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журам”-ыг шинэчлэх; Хүний нөөцийн ойрын болон дунд, урт хугацааны нөхөн хангалт, сургалт хөгжлийн төлөвлөлт гэсэн хоёр сэдвийн хүрээнд үргэлжилжээ.

Хэлэлцүүлэгт гаалийн газар, хорооны 146 албан хаагч танхимаар, орон нутгийн нэгжүүдээс 250 төлөөлөл цахимаар тус тус оролцож, удирдлагууд анх удаа тулгамдсан асуудлын хүрээнд албан хаагчдын санал бодлыг нээлттэй сонсож, хүлээн авч байгаад талархлаа илэрхийлжээ.

Гаалийн байгууллагад өнөөдрийн байдлаар 400 гаруй сул орон тоо байгаагаас орон нутаг буюу хилийн боомтуудад ажиллах хүн хүчний дутагдал их байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байна. Түүнчлэн албан хаагчид хилийн боомтод ажиллаж, амьдрах орчин  нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар ч ярьж байлаа.

Нийслэлийн нэгжүүдэд ажиллаж байгаа албан хаагчид дунд орон нутагт томилогдож ажиллаж байсан эсэх судалгааг гаргаж үзэхэд 22-60 насны, 5 сараас 32 жил ажилласан 100 хүн байна. Тэдний 76 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй хүн байгаа тухай хүний нөөцийн хэлтсээс танилцуулсан.  

Албан хаагчдын сэлгэн ажиллуулах журмыг хэрэгжүүлэх тухай эхний хэлэлцүүлгээс хүний нөөцийн мэдээллийг ил тод болгох, томилолтоор ажиллах  хугацааг тодорхой байлгах, программ ашиглан, хүний оролцоогүйгээр хуваарийг хийх зэрэг саналууд гарч гаалийн байгууллагын удирдлага болон нийт албан хаагчид дэмжсэн юм. 

Цаашид гаалийн байгууллагын хүний нөөцийг ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөх, одоо байгаа сургалтын төвийн эрх хэмжээг өргөтгөх  замаар гаалийн албан хаагчдыг хэрэгцээтэй байгаа мэргэжлээр мэргэшүүлэх, давтан сургах ажилд анхаарч хүний нөөцийн нөхөн хангалтыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүссэн тухай хэлэлцэж, санал нэгдэв. 

Хэлэлцүүлгээс Гаалийн улсын байцаагчийн сэлгэн ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах; Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх ажлын хэсгүүдийг байгуулж, албан хаагчдаас ирүүлсэн 60 гаруй саналыг судлан үзэж, тусгаж ажиллах шийдвэр гарсан байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ