03 сарын 29, Баасан

Ачаа, тээврийн үнэ гурав дахин өсөх эрсдэл үүслээ

Бусад
11 сарын өмнө
Ачаа, тээврийн үнэ гурав дахин өсөх эрсдэл үүслээ

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран MNS 4598:2020 стандартыг гаргажээ.

Уг стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто замын хөдөлгөөнд оролцож буй бүх төрлийн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг дараах байдлаар тогтоосон аж.

-Хоёр тэнхлэгтэй бол хамгийн дээд талдаа 18 тонн,

-Гурван тэнхлэгтэй бол хамгийн дээд талдаа 28 тонн,

-Дөрвөн тэнхлэгтэй бол хамгийн дээд талдаа 36 тонн,

-Таван тэнхлэгтэй бол хамгийн дээд талдаа 40 тонн,

-Зургаан тэнхлэгтэй бол хамгийн дээд талдаа 44 тонн ачих боломжтой гэж тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явж буй бүх тээврийн хэрэгсэл хамгийн дээд талдаа 44 тонн ачаа ачихаар стандарт тогтоосон байна. Үүгээр зогсохгүй дээр дурдсан ачааны хэмжээнд тухайн тээврийн хэрэгслийн өөрийн жин нь орох аж. Тухайлбал, зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл дунджаар 27 тонн орчим байдаг бол нэмээд 17 тонныг л ачих боломжтой болж байгаа аж. Энэ нь тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдэд төдийлөн хамааралгүй. Гэвч дотоодын тээврийн компаниуд, үйлдвэрүүдэд хүндээр тусаж, тээврийн зардал гурав дахин өсөхөөр байна гэж тээвэрчид хэлж байлаа. Ачаа, тээврийн үнэ өссөнөөр бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, түүнийг нь иргэд төлөх хүндрэл үүсчээ.

Уг асуудлаар тээврийн жолооч болон тээврийн бизнес эрхэлдэг компаниуд манай сайтад хандсан юм. Тэдний дараах нөхцөл байдал үүссэн гэлээ.

Жолооч З: Би өнгөрсөн долоо хоногт 20 тонн түлш ачаад 22-ын товчоогоор гарахаар очсон боловч хяналт шалгалтын хүмүүс ирж, таны ачааны жин хэтэрсэн тул гаргахгүй. Буцаж яваад хагасыг нь буулгаад ир гэсэн. Энэ бол амьдралд нийцэхгүй шаардлага. Шингэн материал тээвэрлэдэг жолооч нарын хувьд цистерн дундуур зорчино гэдэг бол хамгийн аюултай. Яагаад гэхээр тээвэрлэлтийн үед бүтээгдэхүүн цалгиж тээврийн хэрэгслийн тогтворжилт алдагддаг. Ингэснээр осол гарах аюул, эрсдэлийг нэмэгдүүлж байна шүү дээ. Энийг мэддэг боловч албаны хүмүүс стандартаа хангуулахын тулд ингэж байна гэж тайлбарласан. Замын аюулгүй байдлаа хангаж, стандартын шаардлага хангасан замтай болчхоод бид нараас хариуцлага нэхсэн нь дээр болов уу. Нийслэл, орон нутгийн гээд бүх л зам эвдрэлтэй стандартын бус байна. Бид нарын төлж байгаа татвар хаашаа ороод байдгийг үнэхээр гайхаж байна.

Мөн энэ талаар Бестмайн Болд ХХК-ийн захирал З.Эрдэнэсайхан "Зөвхөн манай компанид бус бүх л тээврийн компани, дотоодын үйлдвэрүүдэд энэ хүндрэл тохиолдож байна. Манай машин гэхэд өөрийн жин нь 27 тонн. Тэгээд 44 тонн гэдэг стандартдаа тааруулахын тулд 17 тонныг л ачиж нэг газраас нөгөөд тээвэрлэж байгаа юм. Өмнө нь 60 тонн орчмыг ачдаг байсан. Ердийн үеийнхээсээ гурав дахин бага гэсэн үг. Нэг ачаад хүргэчих байсан ачааг гурван удаа зөөх хэрэг гарч байна. Ингэснээр ачаа тээврийн зардал гурав дахин өсөх нөхцөл байдал үүслээ. Тээврийн хөлс гурав дахин өссөнөөр юмны үнэ ч өснө. Аливаа зүйлд стандарт байх нь зүйн хэрэг. Ялангуяа том тээврийн хэрэгсэлтэй ажилладаг бидний хувьд аюулгүй байдал хамгийн чухал гэдгийг ойлгож байгаа. Гэвч монголчууд "Тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй" гэж ярьдаг шүү дээ. Энэ асуудлыг хэн хэндээ ээлтэйгээр шийдэх хэрэгтэй байна" гэсэн юм.

Стандартыг мөрдүүлэх хүрээнд орон нутгийн замуудад суурин авто пүү байршуулжээ. Түүгээр ачааны машинууд шалгуулж байж гарах ба 7-14 хоног хүлээгдэж байгаа аж. Жинн, тонн хэтэрсэн машинуудыг хувь хүн бол 150,000 төгрөг, албан байгууллага бол 1,500,000 төгрөгөөр болон давхар 1 оноогоор торгож удаа дараа жинн, тонн хэтрүүлсэн зөрчил үүсгэвэл тээврийн хэрэгслийг хураах хүртэлх арга хэмжээг авах болно гэж сануулж байгаа юм байна.

Энэхүү стандарт бодит амьдралд нийцээгүй энэхүү шийдвэрийг эргэн харахыг тээвэрчид, компаниуд хүсэж байгаа бөгөөд энэ хэвээр үргэлжилбэл жагсаал цуглаан хүртэл хийх тухай ярьж байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ