05 сарын 31, Лхагва

АТГ-гаас Д.Гардид холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлжээ

Хууль, шүүх
9 өдрийн өмнө
АТГ-гаас Д.Гардид холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлжээ

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Боловсролын зээлийн санд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалт, илэрсэн зөрчлүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд АТГ өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санд шалгалт оруулж, тодорхой зөрчлүүд илрүүлж, холбогдох төрийн дээд шатны байгууллагууд нь зөрчил арилгах зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байсан аж.  

Үүнд, Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулсан. Өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргах, өөрийнхөө сургалтын төлбөрийн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн буюу нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчсөн.

Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 2011 оноос хойш сургалтын төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ-аар журам гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан. Гэвч БШУ-ны үе үеийн сайд нар хууль зөрчиж зээл чөлөөлөх тушаал, шийдвэр гаргаж ирсэн.

Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын төлбөрийн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад зээлийг чөлөөлдөг. Захиалагч байгууллагатай гэрээнд заагдсан хугацаанд ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлсөн.

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг. Мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллараар нэхэмжлэл ирүүлсэн байхад ам.доллараар шилжүүлдэг гэх мэт зөрчлүүд илэрч, холбогдох зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг: Илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан Боловсролын зээлийн сангийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа хүнд холбогдуулан хэрэг нээж, шалгаж эхэлсэн. Цаашид, Боловсролын зээлийн сангийн үе үеийн удирдлагууд, БШУЯ-ны сайд болон бүх эрх бүхий албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана. Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3-д заасны дагуу шалгаж байгаа хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй