04 сарын 26, Баасан

АТГ: Нүүрсний хэрэгт 124 хүнийг яллагдагчаар татаж, 20 тэрбум төгрөгийн хахууль илрүүлсэн

Хууль, шүүх
11 сарын өмнө
АТГ: Нүүрсний хэрэгт 124 хүнийг яллагдагчаар татаж, 20 тэрбум төгрөгийн хахууль илрүүлсэн

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн 2-р албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхэд шилжүүлсэн хэргийн талаар мэдээлэл өгөв.

Нүүрсний хэрэгт эд мөрийн баримт цуглуулах, баталгаажуулах ажлын хүрээнд өнгөрсөн зургаан сарын хугацаад 252 обьектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт материалд үзлэг хийх ажлыг 1801 удаа хийж, 11030 хүнээс гэрчээр мэдүүлэг авсан байна. Мөн 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авчээ.

Улмаар өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт холбогдуулан 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 75 холбогдогчтой 8 хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүхэд шилжсэн бол 34 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байгаа аж. Мөн хоёр хэргийг нэгтгэж, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Яллагдагчаар татагдсан хүмүүсийн 81 нь нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд байгаа юм. Үүнээс 20 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар 3 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн 57 яллагдагчийг улсын хилээр гарахыг хязгаарлаж, 5 яллагдагчийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн бол 38 хүнд хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлээд байгаа юм.

Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 20 тэрбум орчим төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, бэлэн мөнгийг хурааж авсан байдалтай үргэлжилж байна гэж мэдээллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ