05 сарын 31, Лхагва

О.Дашпагма: Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян өрнүүлнэ

Эрүүл мэнд
5 өдрийн өмнө
О.Дашпагма: Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян өрнүүлнэ

ХӨСҮТ-ээс Улаанбурхан, Нэмэлт дархлаажуулалт , коронавируст халдварын нөхцөл байдал, хувилбарын тандалтын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Цар тахлын жилүүдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдалт 95 хувиас доогуур үнэлгээтэй байсан. Иймд 2023 онд зорилтот насны хүүхдүүдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд тавдугаар сарын 29-нөөс эхэлж улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтын аяныг 10 хоногийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн.

Улаанбархан өвчний дархлаажуулалтад 10 сартай хүүхдээс найман настай хүүхдүүдийг хамруулна. Ингэснээр улс орнуудад бүртгэгдээд байгаа улаанбурхан өвчний эрсдэлээс сэргийлж чадна. Нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүрэг дээрх өрхийн эрүүл мэндийн төв дээр зохион байгуулна. Мөн сургууль, цэцэрлэг дээр дархлаажуулалтыг явуулна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриалж байна" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй