09 сарын 28, Пүрэв

“Хөгжлийн Банкны шүүх хурлын дуусах хугацааг тооцоолох боломжгүй байна”

Хууль, шүүх
4 сарын өмнө
“Хөгжлийн Банкны шүүх хурлын дуусах хугацааг тооцоолох боломжгүй байна”

Хөгжлийн Банкны гэх шүүх хурлын явцын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Г.Болормаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Шүүх хурал нь хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс гадна улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч зэрэг нийтдээ 215 оролцогчтойгоор 31 дэх өдрөө үргэлжилж байна.

“Есөн үе шат явагдах ёстойгоос дөрөвдүгээр үе дээрээ явж байна”

Шүүх хурал есөн үе шаттай явагдах ёстойгоос дөрөвдүгээр шатандаа явж байгаа буюу одоогийн байдлаар 506 хавтаст хэргээс бичгийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа 85 хувьтайгаар үргэлжилж байгаа аж.

Шүүх хурал дуусах хугацааны хувьд тодорхой хэлэх боломжгүй байгаа ба одоо үргэлжилж байгаа үе шатын дараа эд мөрийн баримтыг шинжлэн судлах, асуулт хариулт, улсын яллагч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулах зэрэг таван үе шат үлдсэн учраас шүүх хуралдаанд оролцож байгаа хүмүүс хэр их ярихаас шалтгаалж, тооцоолох боломжгүй юм байна.

Шүүх хуралдааныг эхлэхээс өмнө хэвлэл мэдээллийн байгууллагыг ажиглагчаар оруулахаар санал авч үүнд 13 хэвлэл мэдээллийн байгууллага бүртгүүлсэн. Эдгээр байгууллага шүүх хуралдааны аль ч явцад ажиглагчаар оролцох эрх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мөн шүүхийн мэдээ фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байгаа учраас хэн ч хүссэн үедээ ороод үзэх боломжтой гэдгийг БЗД, СБ, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа онцоллоо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй