09 сарын 28, Пүрэв

“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

Байгаль орчин
4 сарын өмнө
“Петрочайна Дачин тамсаг” ХХК химийн бодис тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

Өнөөдөр БОАЖЯ-наас “Петрочайна Дачин тамсаг” ХХК-д хийсэн хяналт, шалгалтын ажиллагааны талаар мэдээллээ. Мөн үеэр холбогдох алба хаагчид “Иргэний нийгмийн байгууллагаас “Петрочайна Дачин тамсаг” ХХК байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн гомдол, мэдээллийг БОАЖЯ-нд хүргэсэн. Уг гомдолтой холбоотойгоор хяналт, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн юм. Тодруулбал, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хэрэгжилт, менежментийн төлөвлөгөөний биелэлт, ус ашиглах болон дүгнэлтийн гэрээний хэрэгжилт, худгийн тоолуурын баталгаажилт гэсэн үндсэн асуудлын хүрээнд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Мөн тус компани химийн хорт болон аюулт бодисын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан.

“Петрочайна Дачин тамсаг” ХХК нь хүрээлэн буй орчин, усны чанар, хаягдал усны ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Тус компанид ус бохирдуулсны төлбөр тооцох зайлшгүй шаардлага гарсан. Тэгэхээр ус бохирдуулсны төлбөр болон нөхөн төлбөрийг тус компанид оногдуулсан гэсэн үг. Нөгөө талаас тухайн компанийн 19 болон 21 дүгээр цэг дээр шалгалт хийхэд зөвшөөрөлгүй хоёр цэг дээр худаг гаргасан зөрчил илэрсэн. Харин нэг цэг дээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан тоолуурын лац хөндсөн, барилга байгууламж нь нурсан байгаа нь ус ашиглагчийн үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Мөн хог хаягдлын асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг бүрэн ангилан ялгадаггүй, туслан гүйцэтгэгч компаниуд нь хог хаягдлыг тогтоосон цэгт хаядаггүй, хариуцсан ажилтангүй байна гэсэн зөрчил илэрсэн. Түүнчлэн химийн бодисыг зориулалтын тусгай бүсэд ашиглаагүй, химийн бодистой харьцах мэргэжлийн ажилтангүй байна гэсэн нөхцөл байдал мөн тогтоогдсон. Тодорхой арилгаж болох зөрчлийг газар дээр шийдвэрлэсэн. Тухайлбал, химийн бодисуудыг нэгдсэн химийн бодис хадгалдаг харуул, хамгаалалттай зориулалтын байранд шилжүүлж, лац тэмдгийг байрлуулсан" гэлээ.

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй