05 сарын 07, Мягмар

Баяр наадамтай давхацсан төрийн айлчлалууд

Гадаад харилцаа
10 сарын өмнө
Баяр наадамтай давхацсан төрийн айлчлалууд

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд манай улсад гадаадын олон зочид төлөөлөгч хүрэлцэн ирж буй. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын урилгаар дээд хэмжээний хоёр зочин айлчилж байгаа нь наадмын өдрүүдэд тохиож буй юм. Дэлхийд ганц монгол наадмаараа монгол түмэн хэрхэн баярлан цэнгэхийг үзэн сонирхох тэдгээр зочдын талаарх зарим сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ.

 

Ом Бирла “Ногоон Кота” хөтөлбөр хэрэгжүүлсэн

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Парламентын доод танхим болох Лок Сабхагийн тэргүүн Ом Бирлагийн айлчлал өчигдрөөс эхэлсэн. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 68 жилийн ой энэ онд тохиосон.  Тиймээс энэхүү өндөр түвшний айлчлалын хүрээнд Монгол Улсад хэрэгжиж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Энэтхэгийн талын оролцоотойгоор Кибер аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах зэрэг хэд хэдэн томоохон хамтын ажиллагааг эхлүүлэхээр талууд төлөвлөөд байгаа.

 

Энэтхэгийн Парламентын танхимын дарга ноён  Ом Бирлагийн тухай 5 баримт:

1. 1962 онд Энэтхэгийн Ражастан мужийн Кота хотод төрсөн.

2. 1987 онд дүүргийн захирагчаар ажиллах болсноор түүний улс төрийн карьер эхэлсэн байна. 2003 онд Bharatiya Janata намаас төрөлх Ражастан мужийнхаа Иргэдийн төлөөллөөс нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр парламентад гурав дахь удаагаа сонгогдсон бөгөөд Парламентын доод танхимын даргаар 2019 оноос ажиллаж байна.

3. Багаасаа л нийгэм улс төрийн амьдрал сонирхдог байсан тэрбээр сайн дурын байгууллагад ажилладаг байжээ. Улстөрч болсноосоо хойш ч сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог хэвээр гэнэ. Сайн дурын болон хүмүүнлэгийн бүлгүүдээр дамжуулан хорт хавдартай тэмцэж буй өвчтөнүүдэд тусалдаг бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг бодлогоор дэмжихэд анхаарч ажилладаг байна.

4. Ноён Ом Бирла байгаль орчныг хамгаалах зорилгоор Кота хотод нэг сая мод тарих “Ногоон Кота” аяныг эхлүүлж байжээ.

5. Тэрбээр гэргий Амита Вирлатай 1991 онд гэр бүл болсон бөгөөд тэд хоёр охинтой.

 

Киргизийн тэмцэгч ерөнхийлөгч

Бүгд Найрамдах Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаров энэ сарын 9-11-нд манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийх гэж байна. Тус улсаас 21 жилийн дараа ерөнхийлөгч нь зочилж буй дээд хэмжээний айлчлал болж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нартай уулзалт хийнэ. Мөн Монгол Улсад Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд оролцох юм.

 

Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Садыр Жапаровын тухай 5 баримт:

1.   1968 онд Киргизийн Кингсу хотноо төрсөн.

2. Эрхэмсэг ноён С.Жапаров Бүгд найрамдах Киргиз улсын зургаа дахь ерөнхийлөгч. 2021 оны нэгдүгээр сарын 21-нд буюу Ковидын цар тахал дэлхий нийтийг цочроож байсан амаргүй цаг үед тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Тэрбээр олон тулгуурт гадаад бодлогыг баримталдаг. 

3.   2005 оны Тулыпын хувьсгалын дараагаас улс төрийн карьераа эхлүүлсэн гэж үздэг. Харамсалтай нь түүний улс төрийн замнал тийм ч дардан байгаагүй бөгөөд нэг биш удаа шүүхээс буруутай хэмээн шийтгүүлж байсан нь улс төрийн шалтгаантай учир дараа нь цагаадаж байжээ.

4.  2017 онд С.Жапаров шоронд байхдаа Камчыбек Ташиевтай хамтран “Мекенчил” улс төрийн намыг байгуулжээ. 2018-2019 оны хооронд тус нам болон түүний дэмжигчид, С.Жапаровыг шоронд хорихыг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулж байв.

5.  Түүний гэргийг Айгуль Жапарова гэдэг. Хосууд дөрвөн хүүхэдтэй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ