05 сарын 07, Мягмар

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Гадаад харилцаа
8 сарын өмнө
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

 

Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордсон Пап Францис болон айлчлалын багийнхан  "Чингис хаан" олоэн улсын нисэх онгоцны буудалд газардав. Түүнийг албаны хүмүүс угтаж авсан бөгөөд энэхүү айлчлалыг сурвалжлахаар нийт 150 орчим гаднын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж байна. 

 

Пап Францисын 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөртэй танилцах бол https://president.mn/26841/?fbclid=IwAR1G3lEgq1pPEsrQjLvvJlu85FaNDC4PHpxWHOVVP1myfv06AhlCGDnDPCU линкээр, Монгол Улс Гэгээн Ширээт Улстай ямар харилцаа тогтоож ирсэн талаарх мэдээллийг үзэж сонирхох бол https://www.montsame.mn/mn/read/325478 линкээр, Ватиканы нууц архиваас Монголын талын хуулбарлан авсан захидлуудын талаарх мэдээллийг үзэж сонирхох бол https://www.montsame.mn/mn/read/325550 линкээр орж тус тус унших боломжтой. 

 

ПАП ФРАНЦИСЫН ТОВЧ НАМТАР

 

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон юм. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улс, Буэнос Айрес хотод итали цагаачийн гэр бүлд төрсөн.

 

Боловсрол:

1986 - ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 - Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан.

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн.

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

 

Ажилласан байдал:

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон.

2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан.

1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба

1992 – 1998 Буэнос Айресын хамба

1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор

1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан.

1969 - Сахил хүртсэн.

1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 - Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.

 

Монцамэ 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ