БОАЖЯ-наас цаг үеийн мэдээлэл хийсэн. Энэ үеэр наймдугаар сарын 29-ний байдлаар 431,130 жуулчин Монгол Улсад ирж, дунджаар 650 орчим сая ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байгаа талаар мэдээллээ.
Мөн тус яамны зүгээс "Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол орныг сурталчлах ажлын хүрээнд энэ оны хоёр, дөрөв, зургаадугаар саруудад шууд нислэгтэй Япон, Солонгос, Хятад улсад “Welcome to Mongolia” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэ онд улсын хэмжээнд 69 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний гурван улиралд болох арга хэмжээнүүд дууссан. Энэ зун зохион байгуулагдсан ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон арга хэмжээнүүд бол Монголын Эдийн засгийн форум, Nas Summit арга хэмжээ" хэмээлээ.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.