05 сарын 05, Ням

З.Батбаяр: Үерийн онцгой хамгаалалтын бүсэд байгаа 2900 хашаа, 2400 гаруй байшинг нүүлгэнэ

Байгаль орчин
8 сарын өмнө
З.Батбаяр: Үерийн онцгой хамгаалалтын бүсэд байгаа 2900 хашаа, 2400 гаруй байшинг нүүлгэнэ

Үерийн гамшгийн асуудлаар БОАЖЯ-аас цаг үеийн мэдээлэл хийлээ.

Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр "Энэ жил зөвхөн манай улс төдийгүй дэлхийн хэмжээнд их үерийн жил гэж үлдэхээр шинжтэй байна. Үерийн улмаас маш олон газар эд хөрөнгийн хохирол учирч, дөрвөн хүний амь нас үрэгдсэн. Тэдгээр хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Мөн усны салбарынхныгаа төлөөлж ийм үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүйд, хохирол учруулсанд уучлалт гуйя.

Усны салбарынхны айдаг хоёр л аюул бий. Энэ нь үер, ган юм. Гамшгаас хамгаалах ажиллагаа ч энэ хоёр аюул дээр зангилагддаг.

Үерийн дараа авах хамгийн эхний арга хэмжээ бол хамгаалалтын бүсийн асуудал. Хамгаалалтын бүсийг тогтоосон байсан боловч мөрдөөгүйгээс болж бид үерт өртлөө. Хамгаалалтын бүс нь онцгой болон энгийн гэж ангилагддаг. Улаанбаатар хотод 50-300 метрээр тогтоосон байдаг. 50 метр гэж тогтоосон ч 51 дэхэд нь аюулгүй болдоггүй. Магадгүй 500 метрийн цаана ч аюул хэвээрээ байж байдаг.

Одоогоор нийслэлд үерийн энгийн хамгаалалттай бүсэд 20 гаруй мянган айл өрх байна. Онцгой хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 гаруй байшин байна.

Хамгаалалтын бүсийн дэгийг мөрдүүлнэ гэдэг нь түрүүнд хэлсэн үерийн болон ган гачгийн аюулаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийг нүүлгэнэ, байшин барилгыг чөлөөлнө, нураана гэх асуудал нь тэр байшинд амьдарч байгаа иргэдийг ирээдүйд учирч болох аюулаас сэргийлэх ажил юм шүү.

Одоогоор нийслэлд үерийн энгийн хамгаалалттай бүсэд 20 гаруй мянган айл өрх байна. Онцгой хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 гаруй байшин байна гэсэн мэдээллүүд гарсан. Аль нэг байшинг нураана, бусдыг нь нураахгүй гэх биш бүгдийг нь нүүлгэх ёстой.

Хашаа гэдэгт бол маш ихээр аюул учруулаад байгаа нүхэн жорлонгийн асуудал бий. Хамгаалалтын бүс гэхээр хүмүүс зөвхөн голын хамгаалалтын бүсийг бодоод байдаг. Саяын наймдугаар сарын 5-ны үер бол жалгаар урсах уснаас болсон. Өөрөөр хэлбэл тэнд ус байхгүй ч гэсэн цаашдаа хуурай жалга, сайрын газарт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд буусан айлуудыг нүүлгэх, буулгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа юм. Үүнийг усны салбар, байгаль орчны салбарынхан мэддэг ч гэсэн хатуу хэлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, усны тухай хуулийг хангаж ажиллахгүй байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн хоёрдугаар зүйлийг та бүхэн хараарай. Тус хуульд ус хомстохоос болон үерийн аюулаас сэргийлэх зорилгоор, ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүс тогтооно гэсэн байгаа. Ус хангамжийн эх үүсвэр гэдэг нь худаг юм. Худгийг бид хамгаалахгүй байгаагаас Хан-Уул дүүрэгт байрлах худгаас буцалгаад ч устахааргүй гэдэсний савханцар илэрсэн. Энэ бол маш том аюул. Энэ аюул нь худгийн хамгаалалтын бүсийг тогтоогоогүйгээс шууд шалтгаалж байгаа юм.

Тиймээс энэ хамгаалалтын бүсүүдийг хэрэгжүүлэх зорилгоор усны газраас усны газраас нэр бүхий таван газарт шаардлага, хүсэлт хүргүүлсэн. Цагдаагийн газрууд хамгаалалтын бүсэд байгаа айл өрх, ААН рүү машин орж гарах гарцыг хаах ажил хэрэгжүүлж байна. Ус сувгийн удирдах газраас усаар хангахгүй байх, цахилгаанаар хангахгүй байх, дулаан өгөхгүй байх, бохир усыг татан зайлуулахгүй байх гэсэн арга хэмжээнүүдийг ав гэх шаардлага хүсэлтийг хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Гүйцэлдүүлэхийн тулд ажилласаар байх болно.

Манай улсад бүртгэлтэй 328 мянган ААН байгаа. 95 мянган НӨАТ төлөгч байна. Нийлээд 410 мянган ААН, бизнесийн үйлчилгээний зорилгоор ус хэрэглэж байна гэж үзэж болно. Гэтэл үүний дөнгөж 15 хувь усны газраар дүгнэлт гаргуулсан байна. Бусад нь усыг зөвшөөрөлгүй ашиглаж байна гэсэн үг. Эдгээр байгууллагуудын усыг ашиглуулах дүгнэлтийг хийх хэрэгтэй байна.

Усны газраар дүгнэлт гаргуулсан атлаа хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй 89 томоохон ААН байна.

Иймд та бүхэн аливаа нэгэн байгууллагад очоод юун түрүүнд ус ашиглуулах дүгнэлт байгаа эсэх тухай, хаягдал усыг ашиглуулах дүгнэлт байгааг асууж, шалгалт хийж байгаач ээ.

Усны газраар дүгнэлт гаргуулсан атлаа хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй 89 томоохон ААН байна. Эдгээр байгууллагад зохих дүгнэлтийг гаргуулах шаардлага хүргүүлсэн.

Хаягдал ус, ус ашиглах дүгнэлт гэсэн үгний цаана нөгөө л хамгаалалтын бүс, аюулгүй байдал яригдана. Энэ асуудлаар холбогдуулж их мөнгө авах гээд байна гэж ойлгоод байдаг. Мөнгө авахын тулд биш, орлого олохын тулд биш энэ ажлыг хийдэггүй. Хэрэв та бүхэн усыг хэмнэлтгүй ашиглавал, их хэмжээний мөнгө төлнө. Усаа хэмнээд эхэлбэл бага мөнгө төлнө. Усны бохирдлыг багасгавал зардал нь буурна гэдгийг тодруулах үндэслэлтэй юм" гэв.

Ийнхүү өнгөрсөн саруудад хийсэн ажлууд хамгаалалтын бүсийн асуудалд зангилагдсан аж. Усны тухай асуудлын аль нэгийг салгаж ярих боломжгүй тул нийтэд нь авч үзэх хэрэгтэй гэдгийг онцоллоо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:246

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ