07 сарын 27, Бямба

Л.Энх-Амгалан: Багш нар ажил хаявал хуулийн байгууллагад хандана

Боловсрол
10 сарын өмнө
Л.Энх-Амгалан: Багш нар ажил хаявал хуулийн байгууллагад хандана

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газар Монголын багш нарын холбоотой хамтран гурван талын хэлэлцээрээр гэрээ хийдэг хуулийн зохицуулалттай. Тэрнээс биш аль нэг хууль бус байгууллага гарч ирээд хууль бус шаардлага тавьж болохгүй. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн доор амьдарч болохгүй. Уг нь багш нарын цалинг нэмэх зорилго нь зөв, арга нь буруу байна. Өөрсдөө хууль бус шийдвэр гаргачихаад ажил хаялт зарлавал бид эргээд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй. Болдогсон бол ганц багш нар гэлтгүй бүх төрийн албан хаагчдын цалинг 1000 ам.долларт хүргэх бодол хүн бүрт бий.

Улсын төсөв чинь 19 их наяд төгрөг. Цалингийн зардал нь 5.1 их наяд төгрөг. Энэ мөнгөний 1.7 их наяд нь зөвхөн боловсролын салбарын ажилтан буюу 98 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Сая наадмын өмнө багш нарын цалин нэмэгдэж, төсөв нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн Баасан гаригт Засгийн газраас өргөн барьсан 2024 оны төсвөөр нийт төсвийн төрийн албан хаагчдын тэтгэвэр, цалинг 10 хувиар нэмэхээр болсон. Хөдөө орон нутгийн сумд ажилладаг бол 40 хувь, аймгийн төвд ажилладаг бол 20 хувиар нэмнэ. Цалин хөлсний бодлого нэг цонхны бодлогоор явна. Аль нэг салбарын ажилчдын цалинг нэмэх ямар ч боломжгүй. Бид гүйцэтгэлийн үнэлгээнээс нэг ч алхам буцахгүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авна. Үр дүн муутай ажиллаад өндөр цалин авах боломжгүй" гэдэг хариултыг өглөө.

Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардаж, ирэх аравдугаар сарын 5-нд багш нар ажил хаяхаар болсон талаар өнгөрсөн долоо хоногт Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн. Ажил хаялтад одоогоор 160 гаруй сургууль нэгдээд байгааг багш нар хэлж байв. Эдгээр ажил хаялтад нэгдсэн сургуулийн 30 гаруй нь нийслэлийнх бол бусад нь орон нутгийн сургуулиуд юм гэдгийг тэд тодотгосон юм.

Энэ үеэр Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн н.Мөнхбаатар  ярихдаа "Бидний зүгээс есдүгээр сарын  11-нд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай мэдэгдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 3-нд дуусна. Хэрвээ энэ хугацаанд хариу өгөхгүй бол Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр буюу аравдугаар сарын 5-нд ажил хаяхаар төлөвлөөд байна.

Бид багшийн цалинг ойрын гурван жилд 1000 ам.долларт хүргэ гэдэг шаардлага тавьж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд багшийн цалин 350 ам.долларт л хүргэсэн.

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ