05 сарын 05, Ням

З.Батбаяр: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автомашин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй

Байгаль орчин
6 сарын өмнө
З.Батбаяр: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс автомашин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын дарга З.Батбаяр “Улаанбаатар хотод барилга барьж байгаа компаниудын хөрсний усны шавхалтын асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас ярьж эхэлсэн. Хотыг усаар хангадаг УСУГ жилд 48 сая метр, куб усыг бидэнд нийлүүлдэг. Гэтэл 10 компанийн дүгнэлтийг харахад 2 сая хөрсний ус шавхан зайлуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тоог хуваагаад үзвэл Улаанбаатар хотын хагас сард хэрэглэх усыг 10-хан компани зайлуулж байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт усыг шавхан зайлуулж байгаа бол газар дор байсан усыг ил гаргаж байгаа учраас, үүнийг усны ашиглалт гэж үзээд их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Хоёрдугаарт, энэ усаа ил гаргасан бол ашиглах асуудлыг ярих хэрэгтэй.

Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг. Ингээд 600 мянгыг 250-д үржүүлэхэд ямар хэмжээний ус хэрэглэж байгаад бодоод үзэж болно.

Хоёрдугаарт, автомашин угаалгын газрууд. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа автомашин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байя гэдэг саналтай байгаа. Үүнийг УСУГ маань дэмжих байх гэж бодож байна. Улаанбаатар хотод 600 гаруй мянган автомашин бий. Иргэн сард 1 удаа автомашинаа угаалгалаа гэж бодоход сар болгон 600 мянган машин угааж байна гэсэн үг. Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг. Ингээд 600 мянгыг 250-д үржүүлэхэд ямар хэмжээний ус хэрэглэж байгааг бодоод үзэж болно.

Хөрсний усыг шавхан зайлуулсан 10-хан компанийн ус 2 сая метр, куб болж байгаа бол машин угаалгын газрууд энэ компаниас ус авах бүрэн боломжтой. Монголын томоохон компаниуд хаягдал усаа цэвэршүүлсэн ч түүнийгээ зарж чадахгүй, хэнд өгөхөө мэдэхгүй байна. Тэгвэл энэ усыг авах ёстой газрууд нь автомашин угаалгын газрууд байя. Тэдэнд цэвэр ус нийлүүлэхгүй. Тэд энэ компаниудын хаягдал усыг болон хөрсний ус шавхдаг компаниудаас очиж усаа аваарай гэдэг байя” гэв.

Мөн тэрбээр “Нүхэн жорлонгоос болж ундны ус бохирдож байна. УСУГ-ын ус найдвартай, өглөө бүр шинжилгээ авдаг. Үлдсэн хэсэг нь 17 мянган худгаас ус ууж байгаа. Зайсангийн аманд байгаа гурван хотхоны иргэдийн ууж байгаа уснаас лав гэдэсний савханцар илэрчхээд байна. Нэг худгийг тойроод 40 жорлон байна. Тэгэхээр худгийн ус цэвэрхэн байх үндэслэл алга. Дараагийн нэг эрсдэл асар өндөр байгаа асуудал бол Сэлбэ голын уснаас гэдэсний савханцар илэрч байна. Цаашид Улаанбаатар хотод худаг ухахыг зөвшөөрсөөр байх уу. Шинээр барьж байгаа хашаанд жорлон гарах нь ойлгомжтой, тэгвэл Улаанбаатар хотод дахиад газар шинээр олгох уу. Ийм асуудлууд байна” гэж ярилаа.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ