07 сарын 27, Бямба

Зөрчлийн хуулиар 400 иргэнд торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ

Сэрэмжлүүлэг
8 сарын өмнө
Зөрчлийн хуулиар 400 иргэнд торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд 32,586 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 565 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 4
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 171
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14
  • Өмчлөх эрхийн эсрэг 290
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 32
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, бусад 17 хэрэг байна. 

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 26, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 101, сураггүй алга болсон хүн 87, шүүхээс даалгасан хүн 159, зөрчил үйлдсэн 27 хүнийг олж тогтоосон байна.  

Хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16,200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил үйлдсэн нийт 392 иргэнийг шүүхээр баривчлуулж, 400 иргэнд торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэрэг

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туул голын сав газарт энэ оны долдугаар сарын 6-ны өдөр иргэн А нь техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13,126,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн эрүүгийн дөрвөн хэрэгт учруулсан 322,178,940 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ