Вьетнам улсын Ханой хотноо өнгөрсөн онд "Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан. Уг хэлэлцээр гуравдугаар сарын 7-ноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр болжээ.
Ингэснээр манай улсын иргэд Вьетнам улс руу 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болох юм.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.