05 сарын 05, Ням

"Жилд дунджаар 810,000 ширхэг мод хэрэглэж байгаагаас 74.9 хувийг нь түлж байна"

Байгаль орчин
2 сарын өмнө
"Жилд дунджаар 810,000 ширхэг мод хэрэглэж байгаагаас 74.9 хувийг нь түлж байна"

 

Төрийн ордонд ойн салбарын үндэсний чуулган үргэлжилж байгаа. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого” сэдвээр илтгэл танилцуулж байна. Тэрбээр:

-Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөн цаашид оршин тогтнох уу гэдэгт яагаад хүрсэн бэ гэдгийг бид бодох хэрэгтэй болжээ. Сүүлийн 80 жилд юу болсон бэ? Агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн. Дэлхийн дулаарлын үр нөлөө Монгол Улсад хамгийн их орж ирж байгаа. Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин өссөн. Газрын доройтол нэн хүчтэй, хүчтэй, сул. Цэвдгийн тархалт бүхий талбай 18.7 хувиар буурсан, гамшгийн давтамж 2 дахин өссөн. Харин нөгөө талд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ “Тэрбум” үндэсний хөдөлгөөн өрнөснөөр нэмэгдсэн. Түймэрт өртсөн талбай 49.2 хувиар буурсан нь энэ хөдөлгөөний үр дүн.

Ойн ашиглалтын өнөөгийн байдлын тухайд, 2014-2023 онд жилд дунджаар 736.9 мянган метр куб модыг ашиглажээ. Жил тутамд 810 мянган ширхэг модыг хэрэглэж байна гэсэн үг. Үүнээс 74.9 хувийг дулааны үйлдвэрлэл буюу түлээндээ хэрэглэж байна. Үүнийг өөр түвшинд хүргэхгүй бол цаашид байж болохгүй. Дэлхийн дулааралтай холбогдуулаад мод яаж ургах вэ, яаж илүү их хэмжээгээр ургуулах вэ гэдэг агуулга чухал байна.

Цэвдэг хайлсаар байна. Цаашид бид юу хийх вэ. Яаж эко системийг хадгалж авч үлдэх вэ гэдгийг Засгийн газар, Ерөнхийлөгчийн манлайлал дор өнөөдөр бид хөндөж байна. 2080 он хүртэл агаарын температур 6.2 хувиар нэмэгдэнэ, цэвдгийн хайлалт дахин үргэлжилнэ гэсэн үг” гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ