Увс аймгийн цагдаагийн газарт өчигдөр "Өсвөр насны хоёр охин хүүхэд алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан 11 алба хаагч, гурван тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 31 настай Б гэгч нь Тоёота Приус загварын машинаар авч явж байсныг дуудлага өгснөөс хойш таван цагийн дараа олж, тогтоожээ.
Одоогоор хүүхдүүдэд учирсан гэмтэлгүй, шалтгаан нөхцөл, бусад байдлыг тогтоохоор холбогдох ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ байнгын холбоотой, хаана, хэнтэй явж байгааг мэдэж байх шаардлагатайг анхаарууллаа.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.