04 сарын 27, Бямба

Л.Энх-Амгалан: Гурван хичээл сургалтаас хасагдсан гэх мэдээлэл худал

Боловсрол
1 сарын өмнө
Л.Энх-Амгалан: Гурван хичээл сургалтаас хасагдсан гэх мэдээлэл худал

Олон нийтийн сүлжээнд уран зохиол, дуу хөгжим, технологи гэх гурван хичээлийг сургалтын системээс хассан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Харин энэхүү асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах тайлбарыг хийжээ. 

Тэрээр "Хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн лого тэмдгээ тавьж байгаад ийм худлаа мэдээлэл оруулж, бүхэл бүтэн боловсролын салбарын бодлогыг харлуулах нь ёс зүйд нийцэхгүй. Доорх хичээлийг хөтөлбөрөөс хассан гэх эх сурвалж, баримтаа тавь. Байхгүй бол залруулга хийх ёстой шүү. Хэвлэл, мэдээллийн байгууллага цуурхал тараагч. Сенсаац хөөгч байх ёсгүй" гэв. 

Эргэн сануулахад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын "Цөм" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хичээлийн тоог цөөлж, ижил агуулгатай хичээлүүдийг нэгтгэхээр болсон тухай дараах мэдээллийг өгсөн. 

Тэрээр, Бидний дараагийн хөтөлбөрт шилжих гээд байгаа гол шалтгаан бол Монгол хүүхдийн үзэж байгаа хичээлийн тоо их байна, ачаалал их байна, анги дэвших тусам суралцах сонирхол буурч байна гэдэг нь судалгаагаар гарчихсан шүү дээ.

Манай хөтөлбөрүүд их сонирхолгүй байгаа. Хичээлийн агуулга, чанар зэрэгт орчин цагийн технологи оруулсан байдал хангалтгүй байна. Тэгэхээр бид энэ жилийн 9 дүгээр сарын 1-ээс авхуулаад сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрөө шинэчилнэ. 2025 оноос дунд болон ахлах ангийн сурагчдын хичээлийн шинэчлэл хийгдэнэ.

Үүн дээр бид хичээлийн тоог цөөрүүлэх, хичээл хоорондын агуулгыг хооронд нь интеграци хийнэ. Ямар ч байсан хөтөлбөрийн шинэчлэлт хийнэ гэдгээ зарлаад хуулиа батлууллаа. Хамгийн гол нь нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжихэд сэтгэлийн  хөөрлөөр, эсвэл хэн нэгэн улстөрчийн үзэмжээр шилжиж болохгүй. Дунджаар бид хичээл хоорондын агуулгаас хамаараад 3-6 хичээлийг цөөлнө. Ингэхдээ хичээлийг шууд хасчих бус ижил агуулгатай хичээлүүдийг нэгтгэж, давхардлыг арилгана. 

Өөрчлөгдөхгүй хичээлүүд нь байгалийн шинжлэх ухааны суурь хичээлүүд байх бол өмнө жил үзсэн хичээлийг дараа жил бататгах байдлаар ордог байдлыг болиулна. Мөн гуравдугаар ангиас эхлэн англи хэлний хичээл оруулж эхлэх тал дээр салбар яамнаас ажиллаж байна гэжээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ