04 сарын 30, Мягмар

ЭЦА: Р.Базараа нарыг мөнгө угаасан, бусдыг эрүүдэж, дарамталсан хэрэгт дайчлан баривчилсан

Гэмт хэрэг
14 өдрийн өмнө
ЭЦА: Р.Базараа нарыг мөнгө угаасан, бусдыг эрүүдэж, дарамталсан хэрэгт дайчлан баривчилсан

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өчигдөр Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүдийг баривчилж, холбогдох объеъктуудад нэгжлэг, шалгалт хийсэн. Тэгвэл уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Ганчулуун прокурорын зөвшөөрснөөр дараах мэдээллийг өглөө. 

ЭЦА-наас өчигдөр /2024.04.15/ мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хоёр хэрэгт дайчлан баривчилгаа явуулсан.

1. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг

2. Нэр бүхий этгээд нь бүлэглэн Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрийн тавиулж, улмаар их хэмжээний бооцооны мөнгө алдсан гэх шалтгаанаар тухайн иргэний биед нь халдан зодож, зорчих эрхийг хязгаарлан, хүч хэрэглэн заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-гийн хамаарал бүхий Алтайн хүдэр, Бүрдэл майнинг, Тээвэр хөгжлийн банк болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 объеътод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн  анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, газар дээр нь шалгах болон мөрөн шалгах бусад ажиллагаагаар бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан шалгаж буй нэр бүхий дөрвөн иргэнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр Эрүүгийн хэргийн хянан шалгах тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүй 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорин 461-р ангид хүргэсэн. Өнөөдөр Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан холбогдох зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ