05 сарын 01, Лхагва

Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлжээ

Эрүүл мэнд
13 өдрийн өмнө
Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлжээ

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн лаборатори нь лобаратори биш музей болчихсон байна. Эм чанаргүй байхад эмчилгээ чанаргүй. Эмч нар модон буутай дайнд морддог цэрэг шиг байж болохгүй.  Эм зүйн салбарын засаглал нь болохгүй байгаа нь харагдаж байна” гэв

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр өндөрлөлөө. Эмийн нээлттэй сонсгол гурван өдөр үргэлжиллээ.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 51 ОРНООС ЭМ ИМПОРТЛОЖ БАЙНА

Манай улс эм ипортлож, үйлдвэрлэдэг орны нэг. Нийт зах зээл дээр хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувийг импортоор оруулж ирдэг. Импортоор эм оруулж ирдэг байгууллага, аж ахуйн нэгжүүд гаднын улстай хийсэн гэрээнийхээ хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй эмийг оруулж ирдэг байна. Өнгөрсөн 2022 онд л гэхэд олон улсын нэршлээр 820 төрлийн эм, худалдааны нэршлээр 1470 төрлийн эмийг оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн 51 орноос ипортоор эм оруулж ирдэг аж. Тэгвэл 2018-2023 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эм, вакцин, оношлуур болон биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл гомдлын 97 хувь нь шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох хүмүүс нь яллагдагчаар татагджээ. Эндээс харахад эмийн зах зээл дээр байгаа эмтэй, тэр тусмаа мансууруулах эмтэй холбоотой хэрэг өндөр хувь эзэлж байгааг шинжээчид онцоллоо.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН 105, ИМПОРТЫН 74 ЭМ СТАНДАРТЫН БУС БАЙГАА НЬ ИЛЭРЧЭЭ

Монгол Улс дахь стандартын бус, бүртгэлгүй, дуураймал, эмийн тархалтын судалгааг нээлттэй сонсголын үеэр шинжээчид танилцуулав. Судалгааны явцад үндэсний үйлдвэрийн 105, импортын 74 эм стандартын бус байгаа нь илэрсэн. Үндэсний үйлдвэрийн 561 эмийн дээжээс, импортын 1170 эмийн дээжээс шинжилжээ. Дээжийн тархцыг аймаг, сум, дүүргээр нь ангилахад Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их стандартын бус худалдаалагдаж байсан. Жил бүр шалгалт явуулдаг ч чанаргүй эмийн тоо буурдаггүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй таван нэр төрлийн 305 ширхэг эмийг илэрүүлсэн. Хүчинтэй хугацаа нь дууссан 397 нэр төрлийн 4832 эмийг худалдаалж байсныг илрүүлсэн. Эмийн чанарын шалгалт хийх бүрд чанаргүй эм илэрсээр байгаа гэдгийг хэллээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР АЖИЛЛАЖ БАЙСАН Д.САРАНГЭРЭЛ СОНСГОЛООС “ЗУГТЛАА”     

Гурван өдөр үргэлжилсэн эмийн нээлттэй сонсголд эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан үе, үеийн сайд нар гэрчээр дуудагдсан. Гэвч Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл гэрчээр оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Тэрбээр гадаадад томилолттой яваа тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй гэдгээ Түр хорооны ажлын албанд бичгээр ирүүлжээ. Харин Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, Т.Мөнхсайхан нараас гадна одоогийн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нар гэрчээр оролцлоо. Нээлттэй сонсголын хоёр дахь өдөр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд сүрдүүлсэн хэд, хэдэн мессеж утсанд нь ирсэн гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл өчигдрийн сонсголын үеэр Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эмийн үнийн өсөлт, чанарын шаардлагатай холбоотой сонсгол гурав дахь өдрөө болж байна. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн уур амьсгалыг харахад эмийн том монополиуд эсрэг ажиллаж байна. Биднийг янз бүрээр сүрдүүлэх ажиллагааг давхар явуулж байна. Маш их дарамт ирж байна” хэмээн ярилаа.

Ингээд нээлттэй сонсголын сүүлийн өдөр хэн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Ц.САНДАГ-ОЧИР: Эмийн хяналтын тогтолцоо шат, шатандаа л алдагдчихсан юм байна. Бүртгэлтэй л гээд байдаг. Гэтэл бүртгэлгүй эм орж ирээд байдаг. Шинжээчид нь 100 хувь хамааралтай болчихсон. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрынхан нь 70-80 хувь нь хамааралтай болчихсон. Хүний эмийн зөвлөлийн 60-70 хувь нь хамааралтай болчихсон байна. Ашиг сонирхлын зөрчил нь илрээд байна. Тиймээс бүртгэлгүй, хуурамч эм  орж ирээд байна. Шаардлага хангаагүй үйлдвэрт эм нь үйлдвэрлэгдэж худалдаалагдаад байна.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.ЧИНБҮРЭН: Эмийн лаборатори нь лобаратори биш музей болчихсон байна. Эм чанаргүй байхад эмчилгээ чанаргүй. Эмч нар модон буутай дайнд морддог цэрэг шиг байж болохгүй. Эм зүйн салбарын засаглал нь болохгүй байчихаад байгаа нь харагдаж байна. Лабораторийн нэгтгэсэн байдал маш чухал байна шүү. Өнөөдөр лаборатори чинь түрээсийн мөнгө нь нэхэгдээд байж байгаа шүү. Үрэлгэн байдлаа больцгооё оо. Эмийн үйлдвэр­лэгчдийн үйлдвэрлэж байгаа цуврал болгоныг шалга. Төсвийг нь өг, хариу нь зөв гардаг тогтолцоотой болох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Д.БАТЛУТ: Нийт 1216 нэр төрлийн 101828 эм бүртгэлгүй байна гэлээ. Энэ бүртгэлгүй эмийг яах юм, цаашид. Стандарт бус эм, хуурамч эм, дуураймал эм илэрсэн байна. Энд хяналт тавьдаг байгууллага байна уу. Манай дотоодын есөн аж ахуйн нэгж нь шаардлага хангасан. Бусад нь хангаагүй байна.

ЭЭХХЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.ЭНХТУЯА: Бүртгэлгүй эмүүдийг устгаж байна. Манай улсад оруулж ирдэг бүх эмийг бид хянаж чадахгүй байна. Иргэд хувиараа эм оруулж ирдэг.  Уламжлалтын зургаан үйлдвэр GMP аваагүй. Бусад үйлдвэр энэ шаардлагыг хангасан. Өмнө нь үндэсний үйлдвэрлэгч гээд дотоодын үйлдвэрээ дэмжих зорилгоор GPM аваагүй ч бүртгэдэг байв. Учир нь, энэ шаардлагыг хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ энэ оноос хуульд өөрчлөлт орж, GMP-гүй бол бүртгэхгүй.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн М.ОЮУНЧИМЭГ: Эрүүл мэндийн яам өөрийн төсөвтэй. Тэгсэн атлаа дандаа л АХБ, ДЭМБ-ын төсөл хөтөлбөрийг хүлээж байна гэх юм. Яамныхан сэтгэлгүй байна. Лабораторигүй бол хуурамч эмийг яаж салгаж таних вэ? Би төсвийн ажлын хэсэгт байсан. Таван тэрбум төгрөг суулгасан ч одоо суугаагүй гэж байна. Юу болсон бэ. Стандарт хэмжил зүйн газар өнөөдрийг хүртэл юу хийж байсан бэ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Ц.ТУВААН: Сайд нар хоорондоо байр булаацалдаад л яваад байдаг. Хүнсний аюулгүй байдлын лабораторийн байрны талыг би авна, чи авна гэх юм. Хүнс, эмийн аль аль нь бидний амаар л ордог. АНУ-д хүнс, эмийн шинжилгээг нэг байгууллага хийдэг. Манай улс хавдраар дэлхийд тэргүүлдэг. Бид өнгөрч гэхэд үр хүүхдээ эрүүл байлгамаар байна. Хоолойгоор орох эм, хүнсний чанарыг сайтар шинжилдэг, хянадаг байх нь чухал. Эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгэлгүй ажилласан.

Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: Үе үеийн Эрүүл мэндийн яамны удирдлагууд сэтгэлгүй ажилласан гэж болохгүй. Би үүнтэй санал нийлэхгүй. Та битгий улстөрж. УИХ зарим төсвийг тавиагүй шүү. Лаборатори, хяналтын байцаагчид тус тусдаа буюу өөр өөр байгууллагад харьяалагдаж байгааг нэгтгэх нь зөв. Тогтоолын төслийг та бүхэн дэмжиж өгөөрэй. Шадар сайдтай уулзахаар за гэдэг атлаа ажил болгохгүй байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ