05 сарын 01, Лхагва

С.Баярбилэг: Осол гаргасан жолооч эрүүл байсан. Хааз, тоормосоо андуурч гишгэсэн, эсэх нь шалгалтаар тогтоогдоно

Сэрэмжлүүлэг
13 өдрийн өмнө
С.Баярбилэг: Осол гаргасан жолооч эрүүл байсан. Хааз, тоормосоо андуурч гишгэсэн, эсэх нь шалгалтаар тогтоогдоно

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдэж, өсвөр насны хүүхэд нас барсан байдаг. Тэгвэл уг авто осолтой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-н УСГ-н ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг: Өчигдөр 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлааст орчимд хоёр суудлын автомашин мөргөлдсөн. Ослын улмаас явган хүний замаар зорчиж явсан иргэд гэмтсэн ноцтой осол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор газар дээр нь шуурхай очиж ажиллаад, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Тухайн жолооч согтуу байсан уу?

-Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас тухайн явган хүний замаар зорчиж явсан бага насны хүүхдүүд өртөж хохирсон. Тодруулбал, 16 настай нэг хүүхэд амь насаа алдсан. Цагдаагийн байгууллагаас ямар асуудлаас болж осол гарсан зэрэг бүхий л зүйлийг тодруулахаар шуурхай ажиллаж байна. Жолооч хааз, тоормосоо андуурч гишгэсэн гэдэг нь шалгалтын явцад тогтоогдоно. Мөн машины жолоочид эмэгтэй, эрүүл байсан. Ер нь, тээврийн хэрэгслийг эрэгтэй, эмэгтэй хүн жолоодож болохгүй гэсэн зүйлгүй шүү дээ.

-Он гарснаар зам тээврийн хэчнээн осол бүртгэгдсэн юм бэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, холбогдсон 149 тохиолдол бүртгэгдсэн байна.

-Жолоочид хариуцлагагүй байна уу, юунаас болоод байна вэ?

-Шалтгаан нөхцөлийг тогтооно. Мэдээж явган зорчигч явганаар хөдөлгөөнд оролцож байхдаа өртөж байна. Мөн тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа өртөж байна гээд олон тохиолдол байна.

Зам тээврийн осол бол зүгээр гарна гэж байхгүй. Тээврийн хэрэгслийг хүн жолооддог учраас жолоочийн хариуцлагагүй байдал шууд нөлөөтэй.

-Тухайн газарт гэрэлтүүлэг ямар байсан бэ?

-Чингэлтэй дүүргийн 15-р хороо Хайлааст орчмыг бүгд мэдэх байх. Тэгэхээр жолооч хойноосоо уруудах чиглэлтэй явж байсан байна. Шалгалтын явцад хурд, хэтрүүлсэн үү гээд юу болсныг мөрдөн шалгах ажиллагаагаар хуулийн хугацаанд тогтооно.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ